2019/09/20
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,668.47₮
B30
УЛААНБААТАР
20°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
B30
УЛААНБААТАР
22°
|
17:00
S30
19°
18:00
S30
17°
19:00
S29
14°
20:00
S29
11°
21:00
S29
22:00
S31
23:00
S31
00:00
S31
01:00
S31
02:00
S31
03:00
S31
04:00
S29
Энэ мэдээ хуучирсан буюу 2018/11/17 -нд нийтлэгдсэн мэдээ болно.

ФОТО: Олимпын гудамжны зорчих хэсгийн хөдөлгөөнийг ирэх оны III сар хүртэл нээхээр боллоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 17
iKon.MN

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр “Замын цагдаагийн газрын ойролцоо гүүрэн гарц барих” төслийн барилгын ажлын явцтай танилцлаа.

БНХАУ-ын Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн санхүүжилтээр хэрэгжүүлж буй уг гүүрийн ажлын гүйцэтгэгчээр Хятадын төмөр замын 20-р товчоо групп, зөвлөхөөр “Ростов” ХХК ажиллаж байгаа юм.

Гүүрийн ажил нь өнгөрсөн дөрөвдүгээр сард эхэлсэн. Өнөөдрийн байдлаар барилгын ажил графикаасаа 3 хувиар давсан буюу 43 хувийн гүйцэтгэлтэй байгаа гэдгийг гүйцэтгэгч компанийн удирдлагууд хотын даргад хэлж байв.

 

Нийслэлийн Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд “Нийслэлд хийгдэж буй томоохон бүтээн байгуулалтын нэг бол Замын цагдаагийн ойролцоох гүүрэн гарц. Зарим хэсэгт газар чөлөөлөлт болон орц, гарц чөлөөлөх асуудлууд тулгараад байгааг өнөөдөр газар дээр нь ирж танилцаад, шийдвэрлэж байна. Түүнчлэн Монголын талаас гарах хөрөнгийг шийдвэрлэж өгөөч гэсэн хүсэлтийг Хятадын талаас тавьж байна. Сангийн яамнаас энэ онд багтаан санхүүжилтийг гаргаж өгч чадвал гүүр төлөвлөгөөний дагуу ашиглалтад ороход асуудалгүй гэдгийг хэлж байна. Төлөвлөгөөний дагуу гүүр ирэх оны аравдугаар сард ашиглалтад орно.

Үүнээс гадна өвлийн улиралд гүүрийн бүтээн байгуулалтын ажил завсарлаж байгаатай холбогдуулан замын хөдөлгөөний ачааллыг бууруулахын тулд зорчих хэсгийг хэрхэн нээх вэ гэсэн асуудлыг газар дээр нь шийдвэрлэж байна. Нарны замаас Олимпын гудамж руу ордог хэсгийн хөдөлгөөнийг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болж байгаа. Түр зам гаргаж, бэлэн болоод байна” гэв.

Гүүрийн барилгын ажил арванхоёрдугаар сарын эхнээс түр зогсч байгаа юм байна. Үүнтэй холбогдуулан олимпын гудамжны замыг ирэх оны гуравдугаар сар хүртэл түр нээхээр болсон талаар нийслэлийн Авто замын хөгжлийн газрын орлогч дарга Б.Индра “Хүйтний улиралтай холбогдуулан ирэх сарын 15-наас 2019 оны гуравдугаар сар хүртэл барилгын ажил түр завсарлах гэж байна. Энэ хооронд Олимпын гудамжны зорчих хэсгийг түр нээнэ. Олимпын гудамжаар урагшаа чиглэлд явж буй тээврийн хэрэгсэл нарны зам руу орж баруун эргэх, нарын замаас Олимпын гудамж руу зүүн эргэх зэрэгт Замын цагдаагийнхантай хөдөлгөөний зохицуулалт хийхээр тохиролцоод, бэлтгэл ажил дууссан. Түр зам барьсан” хэмээн ярилаа гэж нийслэлийн ЗДТГ-ын Хэвлэл мэдээлэл, олон нийттэй харилцах хэлтсээс мэдээлэв.

фото

​Гэрэл зургийг mpa.mn

x