Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/14-НД НИЙТЛЭГДСЭН

WE ARE RE/MAX - 3 жилийн ойн баяр

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 14
Сурталчилгаа

Үл хөдлөх хөрөнгийн Дэлхийн хамгийн шилдэг, хамгийн өндөр бүтээмжтэй компани RE/MAX нь Монгол улсад үйл ажиллагаагаа албан ёсоор эхлүүлээд 3 жилийн хугацааг үджээ. RE/MAX чууд хамтдаа 3 жилийн ойн баяр, We Are RE/MAX арга хэмжээгээ Зайсан Хилл цогцолборт тэмдэглэн өнгөрүүллээ. RE/MAX чууд энэ хугацаанд 33 салбар оффис, 500 гаруй агенттай болон өргөжин тэлжээ.

Нээлтэнд Хар сарнай хамтлагийн дуучин Амараа ирэн өөрийн ая дуугаа өргөн барьж үйл ажиллагааг эрч хүчтэйгээр эхлүүлсэн билээ.

Үүний дараа Бүсийн үйл ажиллагаа хариуцсан захирал Г.Тэмүүлэн “21-Р ЗУУНЫ МАНЛАЙЛАЛ” сургалтыг хүргэсэн юм.

  • ТАНЫ ААВЫН ҮЕИЙН МАНЛАЙЛЛЫН СТРАТЕГИ ОДОО ҮЕД ТОХИРОХГҮЙ БОЛСОН ГЭДГИЙГ ТА МЭДЭХ ҮҮ ?
  • ХЭРЭВ ТА ХАМТ ОЛНОО БҮТЭЭЛЧ, ЗӨВ ХАНДЛАГАТАЙ, БАЙГААСАЙ ГЭЖ БОДДОГ БОЛ ХАЙЖ БАЙГАА ТЭР БҮХ ЗАН ЧАНАРУУДЫГ ӨӨРӨӨРӨӨ ҮЛГЭРЛЭН ХАРУУЛАХ ЁСТОЙГ МЭДЭХ ҮҮ ?
  • 2020 ОНД 5 ЦАГ ҮЕИЙН (GENERATION) ХҮМҮҮС ХАМТДАА АЖИЛЛАХ ТЭР ҮЕД ТА УР ЧАДВАРЫН ХУВЬД БЭЛТГЭГДСЭН ҮҮ?  олон асуултын хариултыг бид сургалтаар олж авсан юм.

Байнга хөгжиж, бие биенээсээ суралцах боломж бол RE/MAX ын хамгийн том боломжуудын нэг юм. 

Улаанбаатар хот даяар хөөрөх улаан цагаан цэнхэр өнгийн агаарын бөмбөлөгийг Монгол улсад нэвтрүүлэх, олон нийтэд таниулах ажлыг хамгийн түрүүнд хийж өнөөдрийн амжилтын эхлэлийг хамтдаа босголцсон RE/MAX-ын анхны брокер оффисууд болох

  • RE/MAX Best
  • RE/MAX Infinity
  • RE/MAX Central
  • RE/MAX Crystal
  • RE/MAX Partner оффисууд болон хамгийн анхны агентууд болох
  • Амартүвшин - RE/MAX Central
  • Мөнгөнцэцэг - RE/MAX Central
  • Лхагвадорж - RE/MAX Central
  • Лхагважаргал - RE/MAX Central
  • Түвшинзаяа - RE/MAX Best
  • Ундрам - RE/MAX Infinity
  • Оюу - RE/MAX Infinity
  • Номин - RE/MAX Infinity
  • Мөнхтуяа - RE/MAX Infinity
  • Одбаяр - RE/MAX Star

Aгентуудыг 3 жилийн хугацаанд хийж бүтээсэн зүйлс, гаргасан амжилтыг нь өндрөөр үнэлэн RE/MAX АЛДАРЫН ТАНХИМд байршуулан, өргөмжлөлийг гардуулсан байна.

Бүсийн эзэмшигч, Гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам 2018 оны 3-р улирлын тайлан болон үйл ажиллагааны тайланг танилцуулсан бөгөөд 3 р улиралд RE/MAX чууд хамтдаа 50,5 тэрбумын борлуулалттайгаар нийт 687 үйлчлүүлэгчиддээ мөрөөдлийн үл хөдлөх хөрөнгөө олоход нь тусалжээ. 

Үл хөдлөх хөрөнгийн зах зээл дээр ажиллаж буй RE/MAX-ын агентууд нь харилцагч бүрт эрх тэгш үйлчилж, тэдний эрх ашгийн төлөө алтан дүрмийн дагуу ажиллана гэдгээ батлан Этик ёс зүйн тангарагийг өргөдөг билээ. Үл хөдлөх хөрөнгийн салбарт ажиллаж буй мэргэжилтнүүдийн хувьд энэ маш чухал байдаг. Амьдралдаа хийж буй томоохон шийдвэрүүдийн нэг болох орон сууцаа сонгоход нь хэрэглэгчиддээ үнэ зөв мэдээлэл өгч, зөв сонголтоо хийхэд нь туслах нь хамгийн чухал билээ. Мөн үүнийг батлан RE/MAX-ын оффис бүрт Этик ёс зүйн тугийг өөрийн оффистоо хүлээн авч дараагийн оффист дамжуулан өгдөг уламжлалын дагуу RE/MAX Unlimited оффис RE/MAX Express оффист дамжуулан өгсөн юм.

3 жилийн ойн баяр дээр давхцан RE/MAX-д дахин 4 оффис шинээр үйл ажиллагаагаа явуулах эрхээ аван тэднийг танилцуулсан байна. Тун удахгүй үүд хаалгаа нээх RE/MAX Green, RE/MAX Corporate, RE/MAX Gem, RE/MAX Pro оффисууддаа Өндрөөс өндөр амжилтыг хүсэн ерөөе.

RE/MAX чуудын үйл ажиллагаа харилцагч та бүхэндээ улам бүр ойртсоор ....

Хэрэв та RE/MAX чуудтай холбогдохыг хүсвэл remax.mn вэб сайтаар зочлоорой.

Мөн google дээр хайлт хийхэд таньд хамгийн ойр байгаа салбарыг санал болгож танилцуулдаг гэсэн шүү.

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.