Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

УИХ дахь МАН-ын бүлгийн дарга Д.Хаянхярвааг үүрэгт ажлаас нь огцруулах асуудлыг бүлгийн хурлаар хэлэлцлээ.

Хуралдааны эцэст санал хураалт явуулсан боловч 29:29 гэсэн харьцаатай саналын тоо тэнцсэн байна. Тиймээс дахин санал хураалт явуулав. 

Ингээд 32:27 гэсэн санал хураалтын дүнгээр Д.Хаянхярвааг МАН-ын бүлгийн даргаас огцрууллаа.  

Өчигдөр буюу арваннэгдүгээр сарын 12-ны өдөр МАН-ын Удирдах зөвлөл хуралдаж намын дарга У.Хүрэлсүхээс бүлгийн дарга Д.Хаянхярвааг ажлаа өгөхийг шаардсан юм. 

Энэ талаар өнөөдөр Д.Хаянхярваа "Намын даргыг шүүмжилсэн. Мөн ЖДҮХС-тай холбогдсон гишүүдээ өмөөрч, хамгаалахгүй байна гэсэн хоёр үндэслэлээр намайг ажлаа өгөхийг шаардсан" гэсэн тайлбарыг хэлсэн билээ.