Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Одон орон, Геофизикийн хүрээлэнгээр зочилсон нь

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 13
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Жил бүрийн арваннэгдүгээр сарын сүүлийн долоо хоногт Шинжлэх ухааны ажилтны өдрийг тэмдэглэн өнгөрүүлдэг уламжлалтай билээ.

Тэгвэл энэхүү өдрийг угтаж ШУА-ийн харьяа хүрээлэнгүүд ээлжит нээлттэй хаалганы өдөрлөгөө энэ долоо хоногт зохион байгуулж байгаа юм. Нээлттэй хаалганы өдөрлөгийн хүрээнд өнөөдөр/13.11/ Одон орон, Геофизикийн хүрээлэн нээлттэй хаалганы өдөрлөгийг зохион байгууллаа.

Нээлттэй хаалганы өдөрлөгөөр Сансар од эрхсийн ордны үйл ажиллагаа, Монгол Улс, ЗХУ-ын баатар Монгол Улсын Сансрын нисэгч Ж.Гүррагчаагийн хөлөглөн сансарт хүрсэн “Союз-39” хөлгийн буугч аппарат, бэлтгэл хийж байхдаа өмсөж байсан хувцас хэрэглэл, сансрын хоол хүнс, марк, хөлгийн загварууд, дуран, ном, сонин, сэтгүүл зэрэг дэлгэгдсэн байсан юм.

Монголын ШУА-ийн Одон Орон, Геофизикийн Хүрээлэнг /хуучнаар Одон Орон, Геофизикийн Судалгааны Төв/ 1957 онд "Олон Улсын Геофизикийн жил" ажлын хүрээнд ОХУ-ын эрдэмтэн судлаачдын тусламжтайгаар үүсгэн байгуулж байсан түүхтэй.

Нэгэн жарны түүхтэй тус хүрээлэн нь судалгаа шинжилгээний олон улсын стандартад нийцсэн багаж, тоног төхөөрөмж болон баялаг мэдээллийн санд тулгуурлан дэлхийн суурь шинжлэх ухааны хөгжилд өөрийн бодит хувь нэмрээ оруулан ажиллаж байгаа аж.

Одоогоор энэхүү хүрээлэн нь Одон орон судлал, Геофизикийн судлалын чиглэлийн хоёр салбарт нийт 200 гаруй ажилтантай үйл ажиллагаа явуулж байна.

Нээлттэй хаалганы өдөрлөгийн хуваарь:

Гараг

Өдөрлөг болох өдөр

Хүрээлэнгийн нэр

Холбоо барих утас

Мягмар

XI/13

Физик технологийн хүрээлэн

 

451903

Одон орон физикийн хүрээлэн

458849

Лхагва

XI/14

Түүх археологийн хүрээлэн

 

455028

 

Хэл зохиолын хүрээлэн

450480

Пүрэв

XI/15

Философийн хүрээлэн

 

331512

Олон улс судлалын хүрээлэн

317185

Баасан

XI/16

Палеонтологи, геологийн хүрээлэн

 

70118283

Газарзүй, геоэкологийн хүрээлэн

329583

ФОТО:

Гэрэл зургийг: mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг