2018/11/17
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,572.50₮
B28
УЛААНБААТАР
-9°
|
-13°
B34
УЛААНБААТАР
-8°
|
-18°
B30
УЛААНБААТАР
-9°
|
-19°
14:00
S28
-7°
15:00
S44
-7°
16:00
S44
-8°
17:00
S28
-9°
18:00
S28
-12°
19:00
S28
-13°
20:00
S28
-14°
21:00
S44
-15°
22:00
S44
-16°
23:00
S32
-17°
00:00
S32
-18°
01:00
S32
-19°

ФОТО: Их эзэн Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ

С.Бадрал, iKon.mn
2018 оны 11 сарын 8
iKon.MN

Их эзэн Чингис хааны мэндэлсний 856 жилийн ой, Монгол бахархлын өдөр өнөөдөр тохиож байна.

Уг ойг тохиолдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, УИХ-ын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон “Чингис хаан” одонт эрхмүүд, ард иргэд Чингис хааны хөшөөнд хүндэтгэл үзүүллээ.

Монгол Улсын Ерөнхийлөгч 2012 оны 1 дүгээр сарын 9-ний өдөр зарлиг гаргаж:

Эзэн богд Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог албан ёсны болгож, ёсчлох санал дүгнэлт гаргах ажлын хэсгийн дүгнэлт болон Монгол Улсын Шинжлэх ухааны Академиас өргөн барьсан саналыг үндэслэн Чингис хаан-Тэмүжиний мэндэлсэн огноог билгийн тооллын гуравдугаар жарны усан морин жил буюу 1162 оны өвлийн тэргүүн сарын шинийн нэгний өдөр хэмээн үзсүгэй гэсэн байдаг.

Мөн Их хааны мэндэлсэн өдрийг “Монгол бахархлын өдөр” гэж нэрийдэж бүх нийтээр ёслон тэмдэглэж байсугай хэмээн зарлиг буулгасан юм.

14:00 цагаас Буянт-Ухаа спортын ордонд Үндэсний 128 бөхийн барилдаан эхлэх бөгөөд Монгол Улсын Ерөнхийлөгч бөхийн барилдааны нээлтэд оролцож, олон нийтэд хандаж үг хэлнэ.

Энэ жил "Чингис хаан" одонг олгохгүй, алгасна гэдгийг Ерөнхийлөгчийн хэвлэлийн албанаас мэдээлээд буй.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

x