Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/12-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2015-2018 оны БҮХ ЗАРЛАГА

ikon.mn
2018 оны 11 сарын 12
iKon.MN

Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн мэдээллийг танилцуулж байна. 

Бид шилэн дансанд бүртгэгдсэн Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн 2015-2018 онд хийгдсэн бүх зарлагыг гүйлгээний утгаар нь тоймлон үзэхэд  

  • Буудайн үнэ
  • Хүнсний улаан буудайн урамшуулал
  • Үрийн буудайн үнэ гэсэн гурван төрлийн гүйлгээ зонхилж байв.

Энэ талаар Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн Хууль, эрх зүйн хэлтэсээс тодруулахад: 

Эдгээрийн үнэ, хэмжээг Мөнгөн урамшуулал олгох, мөнгөн бус дэмжлэг үзүүлэх журмаар зохицуулдаг бөгөөд тухайн үнийг тухайн жил бүрт нь Засгийн газраас тогтоон шийддэг. 

Хүнсний улаан буудайн урамшуулал нь Буудайн тариалан эрхлэгчдээс дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газарт гурил үйлдвэрлэх, нөөц бүрдүүлэх зорилгоор нийлүүлсэн MNS-97-2004 стандартын шаардлага хангасан буудайд олгодог урамшуулал бөгөөд стандартын шатлалаараа үнэ нь зөрүүтэй байдаг. 

Хүнсний улаан буудайг ийнхүү жил бүр нөөц бүрдүүлэх болон үйлдвэрлэлийн зорилгоор тариаланчдаас авдаг бол үрийн буудайг дараа жилийнх нь хаврын тариалалтад зориулж авдаг. 

Энэ мөнгийг авахын тулд тариалан эрхэлдэг аж ахуйн нэгжүүд үйл ажиллагаа явуулж буй харьяалал буюу сумын ЗДТГ-таа шаардлагатай материалуудыг бүрдүүлж өгснөөр аймаг, аймгаас Тариалан эрхлэлтийг дэмжих сан, ХХААХҮЯ хүртэл дамжиж, эцсийн шатанд Засгийн газар баталснаар мөнгийг нь олгодог гэлээ.

Дээрх тайлбарт дурдсанчлан гурван өөр газарт буюу дотоодын гурилын үйлдвэрүүд, Тариалан эрхлэлтийг дэмжих сан, Улсын нөөцийн газарт буудайгаа тушаасан бол УРАМШУУЛАЛ олгодог гэсэн байна.

Улсын нөөцийн сан болон дотоодын гурил үйлдвэрлэгчдэд буудай нийлүүлсэн, эсэх дата нээлттэй биш байдаг нь буудайн урамшууллыг олон нийт хянах боломжгүй болгож буйг доорх графикаас харна уу. 

График #1: ТЭДС нөөц бүрдүүлэхээр буудай худалдаж авсан гүйлгээний дүн (гүйлгээний утга "буудайн үнэ"), буудайн урамшуулал олгосон гүйлгээний дүн (гүйлгээний утга "хүнсний улаан буудайн урамшуулал")

2015-2018 оны хооронд буудай худалдан авсан нийт дүн (28,323,292,122₮) урамшуулалд олгосон нийт мөнгөн (35,791,716,102₮) дүнгээс бага байна.

2015-2018 оны хооронд буудай худалдан авсан нийт дүн (28,323,292,122₮) урамшуулалд олгосон нийт мөнгөн (35,791,716,102₮) дүнгээс бага байна.

2017 онд "ҮРИЙН БУУДАЙН ҮНЭ" гэсэн гүйлгээний утга бүхий нийт 16,845,342,928₮ -ийн 29 удаагийн гүйлгээ байлаа. Эдгээр гүйлгээтэй холбоотой компанийн эзэмшигчдийг http://opendata.burtgel.gov.mn -ээс тулгаж, давхардсан эзэмшигчтэй байж болохуйц (овог, нэр давхардсан) компаниудыг тодруулан харуулав:

 

График 3: "ҮРИЙН БУУДАЙН ҮНЭ" гэсэн гүйлгээний нийт дүнд эзэмшигчдийн эзлэх хувь:

Мөн дээр дурдагдсан "Эг тариа ХХК"-тай яг адил эзэдтэй "М Ти Эс ХХК"-ийн нэр дээр "Ургамал хамгааллын бодис нийлүүлэх" гэх хоёр өндөр дүн бүхий гүйлгээ байв. 

Огноо Харилцагч Дүн Гүйлгээний утга
6/28/18 М ТИ ЭС  695,520,000 Ургамал хамгааллын бодис нийлүүлсэн гэрээний 30 хувь
7/9/18 М ТИ ЭС  1,002,000,000 Урагмал хамгааллын бодис нийлүүлэх гэрээний санхүүжилт

Эхний гүйлгээний утгаас нийт гэрээний үнийн дүн 2,318,400,000₮ гэж харж болохоор байна. 

 

 

2015-2018  Тариалан эрхлэлтийг дэмжих сангийн шилэн данс дахь бүх зарлагын гүйлгээг ЭНД-ээс татаж авна уу (2018-11-08-ны өдрийн байдлаар)!

Энэ сангийн Гүйцэтгэх захирал В.Үнэнбат нь УИХ-ын гишүүн Б.Наранхүү, Б.Саранчимэг нарын төрсөн дүү Б.Оюунчимэгийн нөхөр юм.

Эх сурвалж: Шилэн данс, http://opendata.burtgel.gov.mn/