Улсын Ерөнхий прокурор М.Энх-Амгалангаас УИХ-ын дарга М.Энхболдод УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх хүсэлт хүргүүлсэн билээ. Хуулийн дагуу 48 цагийн дотор энэхүү хүсэлтийг Их хурлын чуулганаар хэлэлцэх ёстой. Энэ дагуу өнөөдөр УИХ-ын чуулган хуралдаж шийдвэрээ гаргалаа.
УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэсэн томъёллоор нууц санал хураалт явуулж 86.8 хувь дэмжлээ.
Ингэснээр ЖДҮХС-гаас зээл авсан хэрэгт холбогдсон УИХ-ын гишүүн Б.Батзоригийн бүрэн эрхийг түдгэлзүүлэх шаардлагагүй гэж УИХ үзлээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!