10:11 2018/11/06
БОХХАА-н Байнгын хороо хуралдаж байна.
Хуралдаанаас Байнгын хорооны гишүүдийн 60 хувийн саналаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргалаа.
09:28 2018/11/06
ХХААХҮ-ийн сайд, УИХ-ын гишүүн Б.Батзоригийг Жижиг, дунд үйлдвэрийг хөгжүүлэх сангийн үйл ажиллагааг алдагдуулсан гэх үндэслэлээр сайдын албан тушаалаас нь огцруулах улс төрийн шийдвэрийг УИХ дахь МАН-ын бүлэг өнгөрөгч долоо хоногт гаргасан билээ.
Уг мэдэгдлийн дараахан Б.Батзориг сайд хэвлэлийн бага хурал зарлан "Миний бие хариуцлага хүлээж, өөрийн хүсэлтээр ХХААХҮ-ийн сайдын үүрэгт ажлаас чөлөөлөгдөх хүсэлтээ албан ёсоор гаргаснаа та бүхэнд мэдэгдэж байна" хэмээсэн.
Түүний энэхүү хүсэлтийг Ерөнхий сайд Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулгатай зөвшилцсөний үндсэн дээр үүрэгт ажлаас нь чөлөөлөх саналыг өчигдөр УИХ-д өргөн мэдүүлсэн. Үүнтэй зэрэгцэн Нийслэлийн прокурорын газраас Б.Батзоригийг УИХ-ын гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх хүсэлтийг УИХ-ын дарга М.Энхболдод хүргүүлсэн байна. Прокурорын байгууллагаас гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх саналыг 48 цагийн дотор шийдвэрлэх журамтай. Тиймээс УИХ дахь МАН-ын бүлэг өчигдөр прокурорын хүсэлтийн ирсэн даруй хуралдаж гишүүддээ асуудлыг танилцуулсан юм.
НПГ-аас ирүүлсэн хүсэлтэд "Б.Батзоригийг яллагдагчаар татах нөхцөл байдал бий болсон учраас УИХ-ын гишүүний бүрэн эрхээс түдгэлзүүлж өгнө үү” гэсэн байна.
Харин өнөөдөр байнгын хороод, УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдаж Б.Батзоригийг өөрийнх нь хүсэлтээр сайдын албан тушаалаас нь чөлөөлөх болон гишүүний бүрэн эрхээс нь түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэхээр товложээ.
Тодруулбал, 09:00 цагт БОХХАА-н байнгын хороогоор сайдын албан тушаалаас чөлөөлөх асуудлыг хэлэлцсэний дараа 11:00 цагт УИХ-ын чуулган ээлжит бусаар хуралдана. Харин үдээс хойш намын бүлэг дахин хуралдаж Б.Батзоригийн УИХ-ын гишүүний бүрэн эрхийг түдгэлзүүлэх асуудлыг хэлэлцэх дарааллаар явах юм байна.
10:11 2018/11/06
БОХХАА-н Байнгын хороо хуралдаж байна.
Хуралдаанаас Байнгын хорооны гишүүдийн 60 хувийн саналаар Б.Батзоригийг ХХААХҮ-ийн сайдын албан тушаалаас чөлөөлөх шийдвэр гаргалаа.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!