Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

RE/MAX 3-р улиралд 50.5 тэрбумын борлуулалттай ажиллалаа

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 11 сарын 5
Сурталчилгаа
Зураг зураг

Үл хөдлөх хөрөнгийн салбарт маш өргөн хүрээгээр үйл ажиллагаагаа явуулдаг RE/MAX компани 3-р улирлын тайлангаа танилцуулж байна. Одоогийн байдлаар 29 салбартай 500 гаруй үл хөдлөх хөрөнгө зуучлагч агентуудтайгаар ажилладаг энэ компани үл хөдлөх хөрөнгийн хамгийн том мэдээллийн баазыг өнгөрсөн 3 жилийн дотор бүрдүүлээд байгаа билээ.

3-р улиралд RE/MAX чууд нийт 50.5 тэрбумын борлуулалттайгаар өнгөрсөн оноос 145% өсөлттэй ажиллажээ. Жишээ болгож хэлэхэд өнгөрсөн онуудын 3 р улиралд 2016 онд 5,9 тэрбум, 2017 онд 20,8 тэрбумын борлуулалттай тус тус ажиллаж байжээ.  RE/MAX чууд 2018 оны 3-р улиралд нийт 687 үл хөдлөх хөрөнгийг зуучилж хэрэглэгчдэдээ мөрөөдлийн орон сууцаа олоход нь тусалсан байна.

Нийт 386 өрх айлд амьдралынх нь хамгийн чухал алхам  болох гал голомтоо олоход нь тусалж, 170 айл өрхийг түрээсийн байраа олоход нь бүхий л талаар итгэлтэй зөвлөх нь байж тусалж мөн 130 гаруй байгууллагуудад ажил хэргээ явуулах тохилог оффисоо олоход нь өөрийн мэдлэг туршлагаа зориулан хөдөлмөрлөж ажилласан байх юм.

RE/MAX ын 500 агентууд хамтдаа 1 сая км замыг туулан хэрэглэгчдэдээ үйлчилжээ.

Нийт 19,929 үйлчлүүлэгчидтэй биечлэн уулзаж зөвлөлгөө, мэдээлэл хүргэсэн бол 111,070 удаа утсаар хэрэглэгчидтэйгээ холбогдон тэднийхээ хамгаас үнэтэй 22,500 цагийг  хэмнэж ажиллажээ. 

RE/MAX агентууд нэг цагт 1 гүйлгээ хийж байгаа бөгөөд 1 агентийн дундаж сарын орлого 2,694,000 төгрөг байна 
Гүйлгээ бүрээсээ 1$ ийг хандивладаг RE/MAX Foundation нь нийт 4.6 сая төгрөгийг АШУҮИС ын шинэ цогцолборт хандивлаад байгаа юм. Үл хөдлөх хөрөнгийн салбарт олон боломж бий гэж RE/MAX чууд үзэж байна.

 
 
 
 
 
 
 
 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.