Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/05-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монголбанкны гадаах эсэргүүцэл...

О.Булган, iKon.mn
2018 оны 11 сарын 5
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг: mpa.mn

Хувиараа бизнес эрхлэгчид төгрөгийн ханш уналтын талаар эсэргүүцлээ илэрхийлж өнөөдөр Монголбанкны урд жагсаж, үзэл бодлоо илэрхийллээ.

Хувиараа бизнес эрхлэгч Б.Түвшинбат "Монгол Улс өргөн хэрэглээний барааны 90 хувийг гадны улсуудаас импортоор оруулж ирж хэрэглэж байна. Өнгөрсөн нэг жилийн хугацаанд нийт долоон тэрбум ам.доллартай тэнцэх импортын бараа бүтээгдэхүүнийг оруулж ирж, зарцуулжээ.

Өнгөрсөн хоёр жилийн хугацаанд төгрөгийн ханш 500 төгрөгөөр унасан ба энэ нь дунджаар 3.5 их наяд төгрөгийн алдагдлыг аж ахуйн нэгж болон иргэд хүлээгээд байна.

Энэхүү 3.5 их наяд төгрөгийг гурван сая иргэнд хуваавал нэг иргэн нэг сая 200 мянган төгрөгийн алдагдлыг хүлээсэн гэсэн үг юм. Ийм их хэмжээний алдагдлыг ард иргэд хүлээгээд байгаа мөртлөө эрх баригчид ямар нэгэн тайлбар одоог хүртэл хийгээгүй байгаад бид бухимдаж байна.

 
Гэрэл зургийг: mpa.mn

Мөн Монголбанк одоогоор гурав гаруй тэрбум ам.долларын валютын нөөцтэй болсон байна. Гэтэл яагаад ам.долларын ханш өссөн хэвээр байна вэ?

Цаашид ч мөн ханш өсөх хандлагатай байна. Хэрэв өсвөл хэр их хэмжээгээр, хэдий хугацаанд өсөх зэрэг талаар эрх баригч, бодлого тодорхойлогчид болон Монголбанкныхан тодорхой тайлбар, мэдэгдлийг ард иргэдэд хүргэх шаардлагатай байгаа тул ийнхүү үзэл бодлоо илэрхийлж байна" гэлээ.

Иймд иргэн Б.Түвшинбат Монголбанкны Ерөнхийлөгч Н.Баяртсайханд шаардлага хүргүүлэхээр бэлдээд буйгаа мэдэгдсэн юм.
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг