Цахим орчинд нэгдсэн иргэд бензиний үнийн өсөлтийг эсэргүүцэн автомашинтай жагсаал зохион байгуулж байна. Тэд бензин бол өргөн хэрэглээний бараа биш, онцгой бүтээгдэхүүн. Бензиний үнэ өсөхөд дагаад барааны бүтээгдэхүүний үнэ өсдөг. Тиймээс төр заавал оролцон тогтоон барих ёстой хэмээгээд АИ92 бензиний үнийг 1,500, дизель түлшийг 1,800 төгрөгт тогтоохыг шаардаж байгаа юм. Энэ үнийг тэд хоёр сар гаруй хугацаанд судалж байж гаргасан гэлээ.
10:00 цагийн байдлаар жагсаалд 150 гаруй жолооч нэгдэн Төрийн ордныг тойрон сигналдсаар байсан бөгөөд маргааш 300 гаруй жолооч автомашинтайгаа оролцохоор гарын үсгээ зурсан ажээ.
Жагсаал тав хоног үргэлжлэх юм.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!