Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/11/02-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гурван түвшний огтлолцол бүхий Яармагийн шинэ гүүрэнд 100 жилийн баталгаа өглөө

Б.Бадамгарав, IKon.mn
2018 оны 11 сарын 2
iKon.MN
Зураг зураг

Яармагийн гүүрээр өдөрт 100 мянга орчим автомашин зорчдог гэсэн тоо бий. Өмнө нь нэг түвшний огтлолтой байсан тул ачаалал ихтэй, автомашины осол гарах нь ч их байжээ. Тэгвэл өнөөдөр “Яармагийн шинэ гүүр барих, хуучин гүүрийг засварлах” төслийн барилга, бүтээн байгуулалтын ажил дуусаж, гурван түвшний огтлолцол бүхий гүүрээр зорчих хөдөлгөөнийг албан ёсоор нээлээ. Ингэснээр Яармагийн гүүрний ачаалал гурав дахин буурна гэдгийг Нийслэлийн Авто замын хөгжлийн газрын дарга Ж.Тогтохбаяр хэллээ.

Яармагийн гүүрний ачаалал гурав дахин буурна

Шинээр ашиглалтад орж буй Яармагийн гүүр нь дөрвөн эгнээ бүхий 250 метр урт, 20.5 метр өргөнтэй. Д-Рамп буюу Богд уулын замыг Яармагийн арын замтай холбож буй төмөр бетон гүүрэн зам нь 276 метр урт, 8.5 метр өргөнтэй ажээ. Харин хуучин гүүр нь 250 метр урт, есөн метрийн өргөнтэй, 57 метр үргэлжлэх туннельтэй юм.Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр БНХАУ-ын Төмөр замын  20-р товчоо групп корпораци, хяналтын зөвлөх үйлчилгээний компаниар ХБНГУ-ын "Эс Ар Пи Инженер Консалтинг Монголиа" ХХК ажилласан байна.

бүтээн байгуулалтын ажилд манай улсын 50 гаруй аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцсон
 

Нээлтийн ажиллагааны үеэр Нийслэлийн  Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын захирагч С.Батболд Яармагийн шинэ гүүр нь Монгол Улсын анхны давхар гүүрэн байгууламж гэдгийг онцолсон. Мөн тэрбээр “2017 оны тавдугаар сард шинэ гүүрний шавыг тавьсан. Үүнээс хойш жил хагасын хугацаанд БНХАУ-ын компани графикийнхаа дагуу ажиллаж, хугацаанд нь ашиглалтад орууллаа. Энэхүү бүтээн байгуулалтын ажилд манай улсын 50 гаруй аж ахуйн нэгж туслан гүйцэтгэгчээр оролцсон нь Монголын инженер, техникийн ажилтнуудад давхар гүүрэн байгууламжийг хэрхэн барих талаар ихээхэн туршлага боллоо” гэв.

ирэх оны хоёрдугаар сард Хөшигийн хөндий дэх Монгол Улсын анхны хурдны зам ашиглалтад орно

БНХАУ-аас Монгол Улсад суугаа Элчин сайдын яамны Эдийн засаг, худалдааны зөвлөх Сүн Вэй Рүн “Гүүрийг барихад нийтдээ 30 сая орчим ам.долларын хөрөнгө оруулсан. Ашиглалтад орсны дараах нэг жилийн хугацааны засварын ажлыг манай талаас хариуцах бөгөөд бид Яармагийн гүүрэнд 100 жилийн чанарын баталгаа өгч байгаа. Мөн ирэх оны хоёрдугаар сард Хөшигийн хөндий дэх Монгол Улсын анхны хурдны зам ашиглалтад орно.

Үүний зэрэгцээ ирэх онд Завхан аймгийн 119, 114-р авто замын ажлыг дуусган ашиглалтад оруулахаар төлөвлөгдсөн. Түүнчлэн 2019 онд Налайхын 20.9 км авто зам, Хөгжлийн бэрхшээлтэй хүүхдийн хөгжлийн төв, Гэр хорооллын  дахин бүтээн байгуулалтын ажил, хоёр том боомтын дэд бүтцийн ажлыг манай  улсын Засгийн газрын зүгээс дэмжлэг үзүүлэхээр төлөвлөж байна” гэлээ.

Сонсголонгийн гүүр, Баянзүрхийн гүүр болон Замын цагдаагийн гүүрэн гарцыг 2019 оны аравдугаар сард ашиглалтад оруулах юм байна.

ФОТО:

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг