Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/24-НД НИЙТЛЭГДСЭН

Монголчууд гар утсандаа "Хэтэвч"-тэй болох боломж бүрдлээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 24
iKon.MN
Зураг зураг

Бидний амьдралд харилцаа холбоо, мэдээлэл технологийн дэвшил нэвтрэхийн хэрээр уламжлалт үйлчилгээ хувьсан өөрчлөгдөж, улам бүр амар хялбар болж байна. Дэлхий нийтийн уг чиг хандлагыг Монгол Улсын хэрэглэгчдэдээ цаг алдалгүй хүргэж буй ЛэндМН нь төлбөр тооцооны дараагийн үеийн үйлчилгээ болох “ЛЭНД ХЭТЭВЧ”-ээ өчигдөр албан ёсоор танилцуулж, нээлтийн арга хэмжээгээ хийлээ. 

"Лэнд хэтэвч" үйлчилгээ нь ЛэндМН гар утасны аппликэйшныг ашиглан өдөр тутмын бүх төлбөр тооцоогоо хийх боломжийг Монгол Улсын хэрэглэгчдэдээ олгож буй юм.  

Энэхүү үйлчилгээг ашигласанаар зээлийн үндсэн үйлчилгээг авахаас гадна бараа бүтээгдэхүүн, үйлчилгээний төлбөр тооцоо хийх, банк болон хэтэвч хооронд ямар ч шимтгэлгүй мөнгөн шилжүүлэг хийх зэрэг олон давуу талтай боломжууд нээгдэж байгаа юм. Мөн хэтэвч хэрэглэж бонус оноо цуглуулан зээлийн шимтгэл, зээлийн хэмжээгээ нэмэх боломжтой аж.

 "Монгол хүн хийж бүтээж чаддаг гэдгийг харуулсаар байх болно"
 
Гэрэл зургийг mpa.mn

Арга хэмжээг нээж "Анд Глобал"-ийн Гүйцэтгэх захирал Ч.Анар "Хоёр жилийн өмнө Монгол залуучууд хийж бүтээж чаддаг гэдгээ харуулж, дэлхийг оюун ухаанаараа тамгалахаар санаа нэгдэж ЛэндМН-ийг байгуулсан. Энэ хоёр жилийн хугацаанд бид төлбөр тооцооны 200,000 гаруй, зээлийн 70,000 гаруй актив харилцагчтай болж, хоёр сарын хугацаанд дэлхийн хамгийн хурдан IPO-г хийж, олон улсын хэмжээний компани болж чадлаа.

Мөн бид өнөөдөр 5 улсад, 6 үндэстний 150 баг хамт олонтой ажиллаж байна. Өнөөдөр "Лэнд хэтэвч" шинэ үйлчилгээгээ танилцуулж байна. Цаашид бид энэ эрчээрээ ажиллаж, Монгол хүн хийж бүтээж чаддаг гэдгээ харуулсаар байх болно" хэмээн онцлон ярилаа.

"ЛэндМН цаашдаа санхүүгийн цогц системийг бий болгоно"
 

“Анд Глобал” компанийн үйл ажиллагаа хариуцсан захирал В.Баярсайхан "ЛэндМН цаашдаа санхүүгийн цогц системийг бий болгоно. Бид санхүүгийн салбарт цахиур хагалахаар хичээж ажиллаж байна. Хүмүүсийн амьдралд шаардлагатай байгаа шинэ бүтээгдэхүүнүүдийг бид гаргана. Үүний нэг нь өнөөдөр нээж буй Лэнд хэтэвч юм. 

Лэнд хэтэвч нь мобайлд суурилсан цахим хэтэвчний үйлчилгээ юм. Энэ нь хүн бүрийн санхүүгийн асуудлыг шийдэх зорилготой. Өглөө гараад таксинд суухаас авхуулаад байнгын санхүүгийн харилцаанд орж, бутархай мөнгө, бэлэн мөнгөний асуудалд орж байдаг. Үүнийг бид шийдэхийг зорьсон юм. Лэнд хэтэвч нь банк болон хэтэвч хооронд ямар ч шимтгэлгүй мөнгөн шилжүүлэг хийх зэрэг олон шинэ боломжуудыг нээж өгч байгаа" гэв.

"ЛэндМН уламжлалт санхүүгийн тогтолцоог халж, хувьсгал хийж чадсан"
 
Гэрэл зургийг mpa.mn

Контент Маркетинг компанийн захирал Д.Гэрэлт-Од "ЛэндМН уламжлалт санхүүгийн тогтолцоог халж, хувьсгал хийж чадсан гэж бодож байна. Өнөөдөр танилцуулж буй шинэ бүтээгдэхүүн их таалагдсан. 

Дансаа ЛэндМН-ий цахим хэтэвчинд байршуулах юм бол банк хооронд хаашаа ч гүйлгээ хийсэн шимтгэлгүй гэж сонслоо. Энэ нь уламжлалт банкуудтай харьцуулахад илүү олон давуу талуудыг олгож байна. Мөн хүмүүсийн маш их ашигладаг Viber, Facebook, Messenger зэрэг платформууд дээр үндэслэж төлбөрийн болон санхүүгийн үйлчилгээг хүргэх гэж байгаа нь их таалагдлаа. 

Түүнчлэн банк, санхүүгийн арга хэмжээний нээлт ийм болдог гэж өмнө нь төсөөлж байгаагүй. Үйлчилгээнээсээ гадна аливаа арга хэмжээний нээлтийг хүртэл уламжлалт арга барилаас өөр, шинэлэг хийдэг нь таалагдлаа" гэлээ.

"Зөвхөн утсаараа төлбөр тооцоо хийнэ гэдэг нь маш амар санагдлаа"
 
Гэрэл зургийг mpa.mn

Стартап М компанийн ажилтан Г.Дарамсэнгэ "ЛэндМН-ий хэтэвч үйлчилгээ нь Монголд анхдагч болж байна. Дэлхийн хэмжээнд ийм аппликэйшн, үйлчилгээ байдаг ч гэсэн Монголд байхгүй байсан. Тиймээс Монгол хүмүүстээ ийм үйлчилгээний хэрэглэгч болох боломж олгож байгаад маш талархаж байна.

Бэлэн мөнгө, карт гэхгүй зөвхөн утсаараа хэтэвч үйлчилгээг ашиглаад л төлбөр тооцоо хийнэ гэдэг нь маш амар санагдаж байна. Мөн өнөөдрийн арга хэмжээ маш шинэлэг, зохион байгуулалт сайтай сайхан боллоо" хэмээн сэтгэгдлээ хуваалцлаа.

Та #ЛэндХэтэвч-ээ холбохын тулд аппликейшнээ татаж аваарай: 

 
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг