Улаанбаатар хотод өнөөдрийн байдлаар сая гаран хүн амьдарч байгаа бөгөөд энэ нь тус хотын төлөвлөлтийн багтаамжаас 3 дахин хэтэрсэн үзүүлэлт юм. Тиймээс хаашаа л харна түгжрэл, харах орчныг хязгаарласан барилга, агаар, хөрсний бохирдол гээд дарамт үүсгэж, стресс төрүүлэх хүчин зүйлсийн дунд бидний амьдралын өдөр хоногууд өнгөрсөөр байна.
Хэвлийдээ эндэж буй ураг, ханиаднаас салахгүй өвөлжих хүүхдүүд, цонхоо дэлгэх эрхгүй хөгшид гээд сэтгэл зовоосон асуудлуудыг хэн, хэзээ, хэрхэн шийдэх нь тодорхойгүй. Судалгаагаар нийслэлчүүд бид хүний биеийн эсэргүүцэх чадвараас 15 дахин хэтэрсэн хорт хийн дунд өвөлждөг болж таарсан. Ийм байхад юун эрүүл, аюулгүй орчинд амьдрах эрх вэ?
Агаар. Энэ бол амьдралын хамгийн наад захын хэрэгцээ. Агаарын эх үндэс болсон ой мод, байгальтай ойр амьдрах нь хүний эрүүл явах хамгийн чухал хэмнэл, дундаж наслалтыг нэмэгдүүлэх арга зам болохыг дэлхийн эрдэмтэд дуу нэгтэй баталсаар байна. Тиймээс ч өндөр хөгжилтэй орны иргэд төврүүгээ “хөглөрч , багширч” амьдрахаас зугтааж хотоос зайдуу, ойн чөлөөнд өөрийн гэсэн эдлэн газар бүхий хаус хороололд үр хүүхдээ өсгөхийг таашаах болжээ.
Финляндын эрүүл мэндийн яамнаас иргэд сард хамгийн багадаа таван цагийг ой модонд өнгөрүүлэхийг санал болгож эхэлжээ. Энэ нь шинжлэх ухааны нотолгоонд суурилсан сэтгэл гутралыг эмнэх, цаашлаад сэтгэцийн эрүүл мэнд, сэтгэн бодох чадварыг нэмэгдүүлэх нэн үр дүнтэй арга юм байна. Тухайлбал Япончууд хорт хавдартай тэмцдэг эсүүд ой модонд нэмэгддэгийг нээгээд байна. Тэд “ойд умбах” гэдэг амьдралын хэв маягт “донтож” эхэлсэн нь сайшаалтай.
Гэтэл Улаанбаатарчууд бид хүрээ дөрвөн ууландаа хашигдаж, ямар нэгэн ид шид нэгэнт бий болоод олон жил болсон утаа тэргүүтэй асуудлыг шийдвэрлэнэ гэсэн бүрхэг итгэл тээн амьдарсаар л байна шүү дээ.
Одоо тэгээд яах ёстой вэ? Ямар нэгэн шийдэл байгаа юу? Байна аа.
Ирээдүйгээ харсан зарим хэсэг маань шийдэл олж орчин цагийн амьдралын хэв маягтай нийцэж хотын төвлөрлөөс гарч амьдралаа төвхнүүлж эхэлсэн байна. Улаанбаатар хотоос 18 км-ын цаана хаус хорооллууд буурь хатгажээ. Бидний онцолж байгаа иймэрхүү хорооллуудын нэг бол “Хадат вилла” төсөл юм. Намрын өнгөтэй гантиг цагаан барилгууд өнгө хослоод үзэсгэлэнтэй ч гэж жигтэйхэн. Канад технологийн модон араг бүтээцтэй амины орон сууц барьдагаараа туршлагажсан “ЦОБА” ХХК амьдралын шинэ хэв маягийг ухаалаг гэр бүлүүдтэй хамтран нэвтрүүлсээр байна.
“Хадат вилла-3” хотхон нь харагдах орчин гоёмсог, хоёр уулын хооронд өндөрлөг газар, ойн цоорхойд хэрэгжиж байгаа учраас утаа орох эрсдэлээс бүрэн хамгаалагдсан хотхон юм. Энэ ойн цоорхойд дахин төлөвлөлт хийгдэж хаяа хатган айлууд суурьших боломжгүй нь ч бас нэгэн давуу тал гэлтэй.
Аливаа зүйлсийг өндрөөс бүхлээр нь хараад ирэхэд та бидний амьдралд орж ирдэг аахар саахар асуудлууд жижиг болж амьдралын үнэ цэнийг улам бүр мэдэрдэг мэт...
“Хадат вилла-3” төслөөр нийтдээ 45 айлын хаус хотхон бөгөөд одоогоор 60 хувь нь эздэдээ очжээ.
Энд амьдрах нь стрессээс ангид амьдрах тун боломжийн бас бодитой арга. Хараа сунган, цээж дүүрэн амьсгалж, үр ач нараа эрүүл орчинд тоглохыг харж, үнэ цэнэтэй үл хөдлөх хөрөнгийг эзэмших боломж бидэнд байгаа л юм байна.
Бусад хотуудад ч бас стресс бий. Гэхдээ иргэд нь үүнийг шийдэж чадсан. Тэд энэ шийдлээ “Агаарт тайтгарч, байгальд ойр байх амьдралын шинэ хэв маяг” гэж нэрлээд байгаа билээ.
Хадат вилла 3 хотхоны танилцуулга татах: http://www.tsoba.mn/blog/khadat-3-brochure/
Бэлтгэсэн: Д.Болгармаа
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!