Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/23-НД НИЙТЛЭГДСЭН

“САКУРА” сургууль 20 жилийн ойдоо зориулж шинэ хичээлийн байраа нээлээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 10 сарын 23
Сурталчилгаа
Зураг зураг

Өнөөдөр “Сакура” Олон Улсын сургууль нь 20 жилийн ойн босгон дээр их бүтээн байгуулалтын ажлыг өрнүүлж, Нийслэлийн Хан-Уул дүүргийн 4-р хорооны нутаг дэвсгэрт Богд уулын бэл, хатан туулын хөвөөнд Улаанбаатар хотын хамгийн утаа багатай бүсэд шинэ сургуулийн барилгаа амжилттай дуусгаж, сурагч хүүхдүүдээ хүлээн авч байна.

“Сакура” Олон Улсын сургууль нь Англи хэл, Япон хэл, Математикийн гүнзгийрүүлсэн сургалттай бөгөөд Англи Япон хэлний сургалтыг мэргэжлийн гадаад багш нар удирдан явуулдаг. Мөн Япон Улсын сурагч солилцооны хөтөлбөрт хамрагддагаараа онцлогтой.

“Сакура” Олон Улсын сургууль суралцагч нарынхаа оюун ухаан, бие бялдар, авьяас билгийг нээн хөгжүүлэхэд бүрэн дэмжлэг үзүүлэхүйц сургалтын орчинг бүрдүүлж, дэлхийд тэргүүлэх сургалтын хөтөлбөрүүдийг, мэргэжлийн боловсон хүчний хамт үе шаттайгаар нэвтрүүлэх ажиллах замаар Дэлхийд өрсөлдөх чадамж бүхий Монгол хүнийг бэлдэхийг зорин хичээж ажиллаж байна.

Хүүхдийн зөв төлөвшил хүмүүжилд эрдэм мэдлэг, шинжлэх ухаанаас гадна спорт, урлаг чухал нөлөө үзүүлдэг. Тиймээс “Сакура” Олон Улсын сургууль суралцагч нартаа зориулж, сүүлийн үеийн стандарт шаардлагыг хангасан спорт заал, урлагийн танхим болон бусад зураг, бүжиг, шатрын танхим, IQ сургалт гэх мэт бүхий л төрлийн сургалт, дугуйлангуудад хамруулан ажилладаг. Мөн хичээлээс гадуурх үйл ажиллагаа, нийгэмд тустай хөдөлмөрөөр хүүхдүүдийг төлөвшүүлэн хөгжүүлэхэд голлон анхаарч ажилласаар байна.

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.