Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гэмт хэргийн гаралт ихтэй хороодод "Хүүхэд хамгаалагч" тѳслийг эхлүүллээ

А.Намуун, iKon.mn
2018 оны 10 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Сурагчдын хичээлдээ явах замын аюулгүй байдлыг хангах, тэдэнд тусламж үзүүлэх зорилготой боловсруулагдсан "Хүүхэд хамгаалагч" тѳслийн нээлт өнөөдөр БЗД-ийн 69, СХД-ийн 12 дугаар сургууль дээр боллоо.

Нийслэл хот 150 гаруй хороотой ч гэмт хэргийн гаралт ихтэй, хүүхдүүд хол замыг явганаар туулж сургуульдаа очдог Баянзүрх дүүргийн 5, Сонгинохайрхан дүүргийн 18 дугаар хороог сонгон "Хүүхэд хамгаалагч" тѳслийг эхлүүлж байгаа ажээ.

Дээрх хоёр хорооны нутаг дэвсгэрт оршин суудаг иргэдэд арга хэмжээнд идэвхтэй оролцохыг уриалж айл, өрх бүрт урилга тараасан байна.

Төсөл хэрэгжиж буй хороог хамаардаг БЗД-ийн Цагдаагийн хоёрдугаар хэлтэст бүртгэгдсэн гэмт хэргийн мэдээллээс харахад хүүхэд хохирсон гэмт хэргийн тоо сүүлийн гурван жил дараалан өсжээ. Мөн тус хэлтэс 2017, 2018 онд нийт 264 хүүхэд алга болсон талаар мэдээлэл бүртгэгдэж, эрэн сурвалжилсан бөгөөд 258 хүүхдийг олж асран хамгаалагчид нь хүлээлгэн өгсөн бол зургаан хүүхдийг эрэн сурвалжлах ажиллагаа үргэлжилж байгаа гэнэ.

Цагдаагийн байгууллагын зүгээс хүүхэд өглөө хичээлдээ явах болон орой хичээлээсээ тарах цагаар халдлагад өртөх тохиолдол өдрийн бусад үетэй харьцуулахад их байгааг анхааруулж, гэмт хэргийн гаралт ихтэй цагуудад эцэг эхчүүд эргүүл хийж, цагдаагийн байгууллагын үйл ажиллагаанд дэмжлэг үзүүлэхийг уриалсан юм.

ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг