Монгол Улсын Батлан хамгаалахын сайд Н.Энхболдын урилгаар ОХУ-ын Батлан хамгаалахын сайд, армийн генерал С.Шойгу маргааш буюу аравдугаар сарын 18-нд манай улсад айлчлан ирнэ.
Сайд С.Шойгу айлчлалын үеэрээ Жуковын музейн өмнөх Оросын Үнэн алдартны сүмд зочлох юм байна. Энэ үеэр Баянзүрх дүүргийн Цагдаагийн I, II хэлтэс хамгаалалт хийх аж.
Баянзүрх дүүргийн цэргийн штабынхан айлчлалын бэлтгэл ажлыг бүрэн хангажээ.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!