Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/16-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Гадны гэрэл зурагчдын дуранд Монголчууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 16
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын “ТАСС”, "Риа Новости" агентлаг, БНХАУ-ын Синьхуа агентлаг, CNTV, Япон улсын “Киодо нюьс” агентлаг болон Японы гэрэл зургийн холбооны фото сэтгүүлчид болон Монголын гэрэл зурагчид долоо хоногийн турш Улаанбаатар, Эрдэнэт, Дархан хот болон нийслэлийн хүрээний аялал жуулчлалын бүсээр ажиллаж, мэдээ, сурвалжилга бэлдсэн юм

Тэд энэ цагийн Монгол орныг олон улсад сурталчилан таниулах, гадны хэвлэл мэдээллийн архив дахь Монгол Улсын тухай өгүүлэх гэрэл зургийг шинэчлэх, өргөжүүлэх, эерэгээр харуулах байлаа.

Төсөлд хамрагдсан гэрэл зурагчид: 

  1. Сергей Бобылев – ОХУ, Тасс агентлаг 
  2. Владимир Астапкович – ОХУ, Риа Новости 
  3. Юрьевич Александр Гармаев – Буриад, чөлөөт уран бүтээлч
  4. Целовальникова Светлана – Буриадын Угсаатан судлалын фото сурвалжлагч 
  5. Төмөрголт – БНХАУ, CNTV 
  6. Асхан – БНХАУ, Синьхуа 
  7. Бай Хиегү – БНХАУ, Синьхуа 
  8. Койкэ Такаши – Япон, чөлөөт уран бүтээлч 
  9. Наохико Хатта – Япон, Киодо нюьс 
  10. Ц.Батбаатар МГЗНХ
  11. В.Баттулга МГЗНХ
  12. С.Бадамханд МГЗНХ
  13.  Л.Ганзориг МГЗНХ
  14. Б.Чадраабал МОНЦАМЭ
  15. Д.Эрдэнэцэцэг MPA.mn

Төслийн тайлант үзэсгэлэнг 10 дугаар сарын 14-нд Уран зургийн галерейд нээсэн бөгөөд энэ сарын 17 хүртэл олон нийтэд нээлттэй байна.

Монгол Улсын Тогтвортой хөгжлийн бодлого, Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөрт 2018 оныг аялал жуулчлалыг хөгжлийн тэргүүлэх чиглэл болгохоор тусгасан билээ. 

Энэ хүрээнд Монголын гэрэл зурагчдын нэгдсэн холбоо (МГЗНХ) улсынхаа хөгжил, бүтээн байгуулалт, соёл, уламжлалыг олон улсад сурталчлах зорилгоор гадны хэвлэлийн гэрэл зурагчдыг хамруулсан “Өнөөдрийн Монгол” төслийг санаачлан зохион байгуулсан нь энэ юм.

Гадаад, дотоодын гэрэл зурагчдын бүтээлүүдээс хүргэж байна.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг