Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/10/09-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Цагдаагийн албанд хэрэглэгддэг тусгай хэрэгсэл, тоноглосон автомашинууд

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 10 сарын 9
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Цагдаагийн албанд хэрэглэгдэж буй тусгай хэрэгсэл, тоноглосон автомашинуудыг харуулсан Нээлттэй хаалганы өдөрлөг өнөөдөр боллоо.

Цагдаагийн ерөнхий газрын Авто бааз нь албаны болон тусгай зориулалтын автомашины засвар үйлчилгээг стандартын дагуу чанартай хийж гүйцэтгэх, үйлчилгээнд явж байгаа автомашинуудад холбогдох хууль, дүрэм, журмын дагуу стандарт, норм, нормативыг мөрдөж ажиллах, инженер, техникийн ажилтнууд, цагдаа, жолооч, засварчид мэргэжлийн түвшинд үйлчилгээ үзүүлэн ажилладаг байна.

Тус бааз нийт хөдлөх бүрэлдэхүүний 69 хувь нь БНСУ, 11 хувь нь ОХУ, 8 хувь нь БНХАУ, 10 хувь нь Япон, 2 хувь нь Герман, 0.2 хувь нь Чех улсад үйлдвэрлэгдсэн автомашинуудаар үйлчилдэг аж.

Үйлчилгээнд суудлын автомашин, том болон дунд оврын автобус , ачааны машин, тусгай зориулалтын автомашин, жийп машин, микроавтобус, мотоцикл, тусгай зориулалтын чиргүүл гэсэн 9 төрлийн техникийн хэрэгслээр гэмт хэрэгтэй тэмцэх, нийтийн хэв журам хамгаалах, олон нийтийн аюулгүй байдлыг сахиулах үүргээ биелүүлэхэд албаны болон тусгай зориулалтын автомашинаар үйлчлэх, тэдгээрийн техникийн бэлэн байдлыг ханган ажилладаг байна.

Гэрэл зургийг mpa.mn

Өнөөдрийн байдлаар ашиглагдаж байгаа нийт машинуудын 37 хувь нь 5 хүртэл жил, 45 хувь нь  6-10 жил, 12 хувь нь 11-15 жил, 6 хувь нь 16-аас дээш жилээр үйлчилгээнд ашиглагдаж байгаа бөгөөд Техник үйлчилгээ засварын хэлтэс нь өнгөрсөн гурван жилд давхардсан тоогоор 8,157 автомашины засвар үйлчилгээг хийжээ.

Цагдаагийн байгууллагын өдөр тутмын үйл ажиллагаанд хэрэглэгдэж буй эргүүлийн автомашинууд парк шинэчлэлд бүрэн орох шаардлага нэгэнт үүсээд буй юм. Иймээс Цагдаагийн ерөнхий газраас 2019 оны улсын төсөвт тусгахаар цагдаагийн байгууллагын эргүүл, хамгаалалтын чиглэлээр ажиллах автомашины парк шинэчлэл хийлгэх саналаа Хууль зүй, дотоод хэргийн яаманд хүргүүлээд байна гэж Цагдаагийн ерөнхий газрын Санхүү, аж ахуйн албаны дарга, цагдаагийн хурандаа Ж.Эрдэнэболд онцолж байв.

Өдөрлөгөөс хийсэн фото сурвалжилга
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг