Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/28-НД НИЙТЛЭГДСЭН

“POPCORN FACTORY”-д таныг урьж байна

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 28
Сурталчилгаа

Кино театр руу ороход хамгийн түрүүнд бидний анхаарлыг татдаг зүйл бол халуун попкорны сайхан үнэр. Өнгөрсөн амралтын өдрүүдэд попкорны энэ үнэр Prime Cineplex кино театраас үнэртэж байлаа. Учир нь тэд Монголын анхны “Попкорн Фестивал”-ийг амжилттай зохион байгуулсан юм.

 

“Попкорн Фестивал”-ийн үеэр гахайн махтай, сонгинотой, шоколадтай, бяслагтай, давстай, интоортой, бөөрөлзгөнөтэй, иристэй, гүзээлзгэнэтэй попкорн гээд шинэлэг арав гаруй төрлийн амттай попкорныг танилцуулсан юм.

Зураг дээр дарж томоор үзэх боломжтой

Үүнээс гадна төрөл бүрийн хөгжөөнт тэмцээн зохиож, ирсэн зочдодоо киноны тасалбар бэлэглэж гэр бүлийнхэнтэйгээ, найз нөхөдтэйгөө нэгэн өдрийг дурсамж дүүрэн өнгөрөөх боломжийг олгож байлаа.

Сонин содон зүйлсийн өлгий болсон Японд карритай, хар перецтэй мөн шар буурцагны соусны амттай попкорн эрэлт  ихтэй байдаг аж. Харин энэ өдрүүдэд шоколадтай болон гахайн махтай попкорн фестивальд оролцогчдоос хамгийн их санал авчээ.

 

Сонирхуулахад дэлхийн бүх улс оронд эрэлт ихтэй байдаг давстай попкорныг дэлхийн II дайны үеэс чихрийн нөөц танагдаж эхэлснээр л хэрэглэх болсон гэнэ.

Хэрвээ та шинэ амтыг амталж үзээгүй бол санаа зоволтгүй, Popcorn Factory” та бүхэндээ хамгийн амттай, хамгийн эрүүл попкорныг хүргэхээр өдөр бүр ажиллаж байна.

 

Бид яагаад кино үзэхдээ попкорн иддэг вэ?

Кино театрууд эхэн үедээ попкорн бэлдэж худалдаалахыг эсэргүүцэж байлаа. 1885 онд анхны попкорны машин зохион бүтээгдсэн ч зөвхөн гудамжинд бэлдэж худалдаалдаг байжээ. Учир нь 1930-аад оноос өмнө дуугүй киноны үед попкорны машины чанга дуу чимээгүй байсан танхим дүүрэн үзэгчдийн анхаарлыг сарниулдаг байсан аж. Үүнээс гадна кино театрын эзэд тансаг орчныг бүрдүүлсэн улаан хивсэн дээрээ хоол байлгахыг хүссэнгүй.

Гэсэн хэдий ч кино үзэхээр зорин ирж буй үзэгчид гудамжинд зарагдаж байгаа попкорныг байнга авч ирэх болсноор кино театрын эзэд попкорныгхүлээн зөвшөөрөхөөс өөр аргагүй болжээ. Ингэж л үзэгчид бид өөрсдөө энэ амттанг кино театрын салшгүй хэсэг нь болгожээ. Зөвхөн кино театр ч гэлтгүй бидний өдөр тутмын хэрэглээнд нэвтэрсэн энэ попкорны түүх ойролцоогоор 8000-аад жилийн өмнө одоогийн Мексикийн газар нутагт эрдэнэ шиш ургасан хэсэг газар түймэр гарснаар халан хөөж санамсаргүй байдлаар хөгжиж эхэлсэн юм.

 

Та бүхнийг Зайсан Хилл Цогцолборт байрлах азийн сүлжээ Prime Cineplex кино театрын Popcorn Factory-д хүрэлцэн ирж амтат попкорн идэнгээ кино ертөнцийн бодит мэдрэмж 4DX танхимд дэлхийн шилдэг киног мэдрэхүй бүрээрээ мэдрээрэй.

 

Facebook: Prime Cineplex Mongolia

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.