Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/20-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Улсын төсвийн хөрөнгөөр 11 эмнэлгийг машинтай болголоо

Т.Саран, iKon.mn
2018 оны 9 сарын 20
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Улсын төсвийн хөрөнгө оруулалтаар НЭМГ-ын харьяа эрүүл мэндийн 11 байгууллагад эмнэлгийн автомашин хүлээлгэж өглөө.

Нийт 784 сая төгрөгийн өртөг бүхий машинуудыг нийслэлийн иргэдэд тусламж, үйлчилгээ үзүүлдэг байгууллагуудад хуваарилжээ.

  1. Налайх дүүргийн эрүүл мэндийн төв
  2. Багахангай дүүргийн эрүүл мэндийн төв
  3. Чингэлтэй дүүргийн эрүүл мэндийн төв
  4. Хан-Уул дүүргийн эрүүл мэндийн төв
  5. Хан-Уул дүүргийн нэгдсэн эмнэлэг,
  6. Хүрээ амаржих газар
  7. Амгалан амаржих газар
  8. Нийслэлийн Зоонозын өвчин судлалын төв
  9. Наркологийн эмнэлэг
  10. Хонхор тосгоны эрүүл мэндийн төв
  11. Нийслэлийн Эрүүл мэндийн газар.

Энэ нь эрүүл мэндийн тусламж, үйлчилгээний хүртээмжийг нэмэгдүүлж, тухайн эрүүл мэндийн байгууллагад ашиглалтын хугацаа дууссан, түүнчлэн нэмэлтээр шаардлагатай байгаа автомашины хэрэгцээ, шаардлагыг хангасан томоохон хөрөнгө оруулалт болж байгаа юм

Тус арга хэмжээнд Монгол Улсын Их Хурлын гишүүн, Засгийн газрын гишүүн, Эрүүл мэндийн сайд Д.Сарангэрэл, Монгол Улсын Их Хурлын гишүүн, Өргөдлийн байнгын хорооны дарга М.Оюунчимэг, Нийгмийн асуудал хариуцсан төслүүдийн удирдагч-Нийслэлийн Засаг даргын орлогч Ш.Анхмаа, ЭМЯ-ны Бодлого төлөвлөлтийн газрын дарга Р.Оюунханд, Нийслэлийн Эрүүл мэндийн газрын дарга Л.Төмөрбаатар нар оролцлоо.

ГЭРЭЛ ЗУРГУУД

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг