Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2013/09/19-НД НИЙТЛЭГДСЭН

Нисэхийн "Цагаан хаалга"-ыг буулгахаар боллоо

Х.Алтанзагас, iKon.mn
2013 оны 9 сарын 19
iKon.MN
Зураг зураг
Хан-Уул дүүрэгт байрлах Нисэхийн цагаан хаалга

Улаанбаатар хотыг 2020 он хүртэл хөгжүүлэх ерөнхий төлөвлөгөөний авто замын өргөтгөл, шинэчлэлтийн  ажилтай холбогдуулан Яармагийн гүүрээс Нисэх, Нисэхийн товчоо хүртэлх 13.7 км замын трасст орж буй нисэхийн “Цагаан хаалга”-ыг буулгахаар боллоо. 

Харин “Хөшигийн хөндийд” баригдах олон улсын нисэх буудлын авто замын чиглэлд Айдсын даваа орчимд барихаар болжээ.  Өнөөдөр болсон НИТХ-ын Тэргүүлэгчдийн ээлжит хуралдаанаар дээрх шийдвэрийг гаргасан байна.

Хан-Уул дүүрэгт байрлах нисэхийн Цагаан хаалгыг анх 1957 онд ЗХУ-ын дээд зөвлөлийн дарга К.Е.Ворошиловын Монгол улсад  хийх айлчлалыг тохиолдуулан барьжээ. Тус хаалганд хоёр улсын сүлд байдаг нь энэхүү үйл явдлыг илтгэдэг. Тухайн үедээ “Найрамдлын хаалга” гэгддэг байсан ч он цаг өнгөрсөөр “Цагаан хаалга” хэмээн нэрлэх болжээ.

Нисэхийн цагаан хаалгаар өмнө нь баруун аймгийн тээврийн машинууд  нэвтэрдэг байсан бөгөөд өнөөгийн  “22-ын шалган бүртгэх товчоо” байсан билээ.