Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нам, Төрийн нэрт зүтгэлтэн Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөлөө

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 9 сарын 17
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Монгол төрийг 44 жил удирдсан, БНМАУ-ын Баатар, Хөдөлмөрийн баатар, Маршал Ю.Цэдэнбал агсны мэндэлсний 102 жилийн ой өнөөдөр тохиож байна.

Энэхүү өдрийг тохиолдуулан түүний хөшөөнд цэцэг өргөж, хүндэтгэл үзүүлэх арга хэмжээ УДЭТ-ын өмнөх талбайд болсон ба Монгол Улсын Ерөнхий Сайд У.Хүрэлсүх, Улаанбаатар хотын захирагч С.Батболд, МАН-ын удирдах зөвлөлийн ажлын албаныхан болон ах дүү нар нь ирж хүндэтгэл үзүүллээ.

Юмжаагийн Цэдэнбал (1916.9.17-1991.4.20) нь 1952 оноос 1984 он хүртэл БНМАУ-ын лидерүүдийн нэг байсан. Тэрбээр амьдралынхаа туршид БНМАУ-ын төрийн тэргүүн, Ерөнхий сайд, МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга, Улс төрийн товчооны гишүүнээр ажиллаж байсан юм.

Тэрбээр 1925 онд сургуульд элсэж, 1929 онд төгссөн бөгөөд Сибирийн Санхүү, Эдийн засгийн институтыг онц дүнтэй төгсөж санхүү эдийн засагчийн мэргэжил эзэмшсэн. Ингээд 1938 онд Санхүүгийн техникумд хичээлийн эрхлэгчээр ажиллаж байгаад 1939 оны гуравдугаар сараас Сангийн яамны дэд сайд, долоодугаар сараас 1940 оны дөрөвдүгээр сар хүртэл Сангийн яамны сайдаар ажиллаж, энэ хугацаандаа Монголын худалдаа аж үйлдвэрийн банкны ерөнхий хорооны даргын ажлыг хавсран гүйцэтгэсэн байна.

Түүнчлэн  Юмжаагийн Цэдэнбал нь 1940 оны МАХН-ын Х Их Хурлаар МАХН-ын Төв Хорооны Ерөнхий нарийн бичгийн дарга буюу намын даргаар сонгогдож 1984 оны наймдугаар сар хүртэл 44 жил тасралтгүй ажиллажээ.

ФОТО:

Гэрэл зургийг: mpa.mn

Ю.Цэдэнбал агсны хөшөөнд цэцэг өргөх ёслол

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг