Ubike түрээсийн дугуйн үйлчилгээ 100 дугуйтайгаар өнгөрсөн долоодугаар сард нийслэлд үйл ажиллагаагаа эхлүүлсэн билээ.
Харин өнөөдөр нэмж 100 дугуйг үйлчилгээнд гаргалаа.
"Дугуй түрээсэлж унаад явж байхдаа дэлгүүр орох, богино хугацаанд дугуйгаа түгжээд орхихоор өөр хүн унаад явах, манайхан очоод авчихдаг байсныг үндэслээд өнөөдрөөс хүлээлгийн горимыг бий болгож байна. Хүлээлгийн горимын төлбөр үндсэн төлбөр дээр нэмэгдээд 500 төгрөг байх юм.
Мөн байнгын түрээслэгчиддээ 50 цаг дугуй унах эрх өгч эхэлж байна. Зогсоолгүй газар дугуйгаа үлдээвэл 2,500 төгрөгөөр торгоно. Зогсоолгүй газраас зогсоолд авч ирсэн хүнийг 2,000 төгрөгөөр урамшуулна" хэмээн “Никель Ганбаа” ХХК-ийн гүйцэтгэх захирал Г.Дашням хэлж байв.
“UBIKE” төслийн нэгдүгээр үе шат буюу 2020 он гэхэд Улаанбаатар хотод олон улсын жишигт нийцсэн 150 ширхэг дугуйн зогсоолтой 2,000 ширхэг дугуй иргэдэд үйлчлэхээс гадна нэгдүгээр үе шатандаа багтаан буюу 2019 оноос эхлэн цахилгаан тэжээлт “Ю скүүтэр”-ийг үйлчилгээндээ нэвтрүүлж эхэлнэ гэж нийслэлийн Засаг даргын ахлах зөвлөх Д.Мөнх-Эрдэнэ хэллээ.
Түрээсийн дугуйн байршил:
Түрээсийн дугуйн нэг цагийн төлбөр 1,000 төгрөг байгаа юм.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!