Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/13-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Х.Баттулга, В.Путин, Ш.Абэ нар зэрэгцэн сууж жүдогийн тэмцээн үзэв

ikon.mn
2018 оны 9 сарын 13
iKon.MN
Зураг зураг

ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр өргөтгөсөн хуралдааны дараа жүдогийн тэмцээн боллоо. Жүдогийн тэмцээнийг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин, Япон улсын Ерөнхий сайд Шинзо Абэ нар үзэж, сонирхжээ.

Тэмцээнд ОХУ-ын тамирчин түрүүлж, II байрт Япон улсын, III байрт БНСУ-ын тамирчин оржээ. Гурван улсын төр, засгийн тэргүүн тамирчдад шагнал гардуулсан байна. 

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын хамтаар Дорнын эдийн засгийн IV чуулганы хоёр дахь өдөр болсон Өсвөрийн жүдо бөхийн тэмцээний финалын барилдаануудыг үзэж сонирхон, медальт байранд шалгарсан тамирчдын шагналыг гардуулав.

ОХУ-ын Ерөнхийлөгч Владимир Путин, Японы Ерөнхий сайд Шинзо Абэ нарын ивээл дор зохион байгуулагдсан уг тэмцээнд ОХУ, Япон, Монгол, БНХАУ, БНСУ-ын өсвөрийн тамирчид өрсөлджээ.

Гэрэл зургуудаас сонирхуулъя.

Эх сурвалж: ТАСС фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг