ФОТО: Таван орны төр, засгийн тэргүүн Владивостокт
ОХУ-ын Владивосток хотод болж буй Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдаанд таван орны төр, засгийн тэргүүн үг хэллээ.
- Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга,
- ОХУ-ын Ерөнхийлөгч В.В.Путин,
- БНХАУ-ын дарга Ши Жиньпин,
- Япон Улсын Ерөнхий сайд Шинзо Абэ,
- БНСУ-ын ерөнхий сайд Ли Наг Ён нар өргөтгөсөн хуралдаанд оролцсон юм.
Манай улсын хувьд энэхүү чуулга уулзалтад оролцох нь хөрөнгө оруулах, харилцан ашигтай хамтран ажиллах ихээхэн нөөц бололцоо байгааг ОХУ болон гуравдагч орнуудын төрийн болон хувийн хэвшлийн компаниудын төлөөлөгч нарт таниулах, дэлхий, бүс нутгийн эдийн засгийн хөгжлийн ирээдүйн чиг хандлага, бусад улс орны бодлого, байр суурийн талаар мэдээлэл авах чухал ач холбогдолтой.
Дорнын эдийн засгийн чуулга уулзалтын өргөтгөсөн хуралдааны зургуудаас
Эх сурвалж: ТАСС
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!

