Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Монгол, ОХУ-ын ерөнхийлөгч нар хоёр талын уулзалт хийж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 9 сарын 12
iKon.MN
Зураг зураг

- Владивосток хотоос мэдээлж байна-

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга, ОХУ-ын ерөнхийлөгч В.Путин нар яг одоо уулзалт хийж байна.

Хоёр улсын Ерөнхийлөгч нар Дорнын эдийн засгийн чуулга уулзалтад хоёр дахь удаагаа оролцож байгаа юм.

Өнгөрсөн жилийн уулзалтаар “Монгол Оросын санаачлага-2018” арга хэмжээг зохион байгуулахаар тохиролцсоны дагуу өнгөрөгч долоодугаар сард уг арга хэмжээ болж, нүүрсний тээврийн тарифын хөнгөлөлтийн хэлэлцээрт гарын үсэг зурсан билээ.

Уг хэлэлцээрийн хүчин төгөлдөр хэрэгжих хугацаа тодорхой заагдаагүй байсан бөгөөд манай талаас холбогдох зохицуулалт хийгдэж дууссан, Оросын талаас бэлтгэл ажил бараг хангагдаж дууссан гэх мэдээллийг өгсөн талаар албаны эх сурвалжууд хэлж байсан юм. Тиймээс энэ удаагийн эдийн засгийн чуулга уулзалтын үеэр хэлэлцээрийн хэрэгжих хугацааг тодорхой болгож эцэслэж магадгүй гэсэн хүлээлттэй байна.

Уулзалтын талаар дэлгэрэнгүй мэдээллийг удахгүй хүргэх болно.

Эх сурвалж: ТАСС фото

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг