Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/17-НД НИЙТЛЭГДСЭН

Австралийн Боловсролын Яармаг 2018

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 9 сарын 17
Сурталчилгаа

Жон Лангтри

Элчин сайд

Австрали Улсаас Монгол Улсад суугаа анхны суурин Элчин сайд надад Монголчууд үр хүүхдийнхээ ирээдүйн аз жаргалд онцгой анхаарч, тэдэндээ дэлхийн хамгийн шилдэг боловсролыг эзэмшүүлэхийг хүсч байгааг харахад тэднээр бахархах сэтгэл төрдөг. Харин гадаадад боловсрол эзэмшихээр шийдсэн Монгол залуус Австралийн боловсролыг сонгож, суралцаж буйг харахад тэдний сонголтыг сайшаахын зэрэгцээ эх орноороо бахархдагаа нуух юун.
Австралид сурч, амьдарснаар ирээдүйн амьдрал, карьертаа үнэ цэнэ нэмэх, найз нөхөд, мэдлэг, ур чадвар, мэргэжлийнхээ чиглэлээр хамтран ажиллах боломж, хүрээллээ тэлнэ. Австрали Улсад суралцсанаар таатай уур амьсгал, аюулгүй амьдрах орчинд, олон улсад хүлээн зөвшөөрөгдсөн, судалгаанд үндэслэсэн заах арга барилаар бие даан боловсрол эзэмших бүх нөхцөл боломжоор хангагдана. Суралцах хугацаандаа гэр бүлийнхэнтэйгээ хамт байх боломжтой. Өнөөдрийн байдлаар, Австралийн боловсролын бүх шатны сургуулиудад 7000 орчим Монгол залуучууд сурч, амьдарч байна.
Хил хязгааргүй Австрали улс боловсролын үзэсгэлэнд хүрэлцэн ирж Австралийн боловсролын талаар дэлгэрэнгүй мэдээллийг авах боломжийг бүү алдаарай. Магадгүй Австралид суралцах нь таны амьдралдаа хийсэн хамгийн зөв шийдвэр байх ч юм билүү.

Даяаршил бас технологийн ачаар, “зөвхөн Монголдоо” ажиллаж, амьдарна гэдэг ойлголт үгүй болж, ур чадвараа хамгийн хэрэгтэй газар нь хамгийн өндөрөөр үнэлүүлэх, эцэст нь асуудлаас ангид, аз жаргалтай, элбэг дэлбэг амьдрах бүрэн боломжтой үед бид амьдарч байна. Тэр ур чадвар зөвхөн Америкчууд, Европчууд эсвэл Энэтхэг, Хятад залууст заяадаг юм биш. Монгол залуу хүн танд ч гэсэн боломж бий. Гагцхүү таны ур чадварыг зөв зүгт нь чиглүүлж, өрсөлдөөнд ялахуйц боловсрол мэдлэг олгох газраа зөв сонгох нь чухал. Ухаалаг сонголт байж чадах улсын нэг нь дэлхий дээрхи цорын ганц тив улс болох, 23 сая гаруй хүн амтай, 260 гаруй хэлээр ярьдаг, амьдрахад ээлтэй улс орнуудын эхний аравт багтдаг Австрали юм. Судалгаанд үндэслэсэн сургалтын чанар, оюутныг дэмжих хамгийн шилдэг тогтолцоо, амьдрах таатай орчин, тааламжтай уур амьсгалаараа энэ улс олон оюутны эцсийн сонголт байдаг нь жил бүр 200 гаруй улсын 600,000 орчим гадаад оюутнууд Австрали Улсад суралцахаар ирдэг байна.

Авъяас билэг, ур чадвартай үе тэнгийн залуусаас гадна технологи, автомажуулалт, хиймэл оюун ухааны хурдацтай хөгжил өрсөлдөөнийг улам хурцатгаж байна. Ирээдүйд үүсэх нөхцөл байдлыг урьдчилан судалж, түүнтэй зохицох өрсөлдөх чадвартай боловсон хүчинг 60 гаруй жилийн турш амжилттай бэлдсээр ирсэн Австрали улсад боловсрол эзэмшигчдийн дундаас төрийн дээд алба, бизнесийн салбарт тэргүүлэгчид, судлаач, эрдэмтэд, эмч, удирдагчид дэлхийн өнцөг булан бүрт бас Монголд төрөн гарсаар байна.

Нислэгийн хар хайрцаг, зүрхний аппарат, хэт авианы оношлогоо, томууны эсрэг вакцин, сонсголын аппарат, утасгүй интернет (Wi-Fi), Гүүгл газрын зураг (Google Maps), түлэгдсэн хүмүүст зориулсан хиймэл арьс гэх мэт шинжлэх ухааны олон нээлтүүд, шинэ бүтээл, оновчтой санаачилгын баялаг уурхай болсон Австрали улсын төрийн өмчийн 40 их сургууль, мэргэжлийн боловсрол олгох техник мэргэжлийн болон англи хэлний сургуулиуд, сургалттаараа дэлхийд шилдэгт тооцогддог боловсролын байгууллагууд, эрдэмтэн багш, судлаачидтай Австрали Улсад та анагаах ухаан, эрүүл мэндийн шинжлэх ухаан, физик, хими, мэдээллийн технологи, Ази-Номхон далайн бүс судлал, биотехнологи, одон орон судлал, инженерчлэл, бизнес, хүмүүнлэг, нийгмийн шинжлэх ухааны чиглэлээр суралцах боломжтой.

АВСТРАЛИЙН БОЛОВСРОЛ, СУРГАЛТЫН ТОГТОЛЦОО


Eрөнхий боловсролын сургууль
 

- Ахлах сургуулийн сертификат

Дээд боловсрол
 
- Доктор
- Магистр
- Дипломын сургалт
- Сертификат сургалт
- Бакалаврын зэрэг
- Тусгай  диплом
- Ахисан шатны дилпом
- Дипломын сургалт
- Диплом
Мэргэжлийн боловсролын сургалт
- Мэргэжлийн боловсролын диплом
- Мэргэжлийн боловсролын сертификат
- Ахисан шатны дипломын зэрэг
- Диплом
- Сертификат IV зэрэг
- Сертификат III зэрэг
- Сертификат II зэрэг
- Сертификат I зэрэг

АВСТРАЛИЙН СУРГУУЛИЙН ХИЧЭЭЛИЙН ЖИЛ

  • Бага, дунд сургууль: 1 сарын сүүлээс 12 сарын дунд хүртэл
  • Их дээд сургууль: Жилд 2-3 удаа элсэлт авдаг
  • Мэргэжлийн боловсролын сургууль: Жилд 2-3 удаа элсэлт авдаг
  • Эрчимжүүлсэн Англи хэлний хөтөлбөр: Элсэлт нь уян хатан (хугацаанаас хамаардаг)

Австралийн сургуулиудын сургалтын төлбөрийн дундаж хэмжээ

Сургалтын төлбөр сургуулиас хамаарч өөр өөр байдаг. Дараах хүснэгтэнд сургалтын төлбөрийн дундаж хэмжээг тусгалаа. Сургууль, хөтөлбөрийн сургалтын төлбөрийн талаарх дэлгэрэнгүй мэдээллийг www.studyinaustralia.com.au хуудаснаас харна уу.

Хөтөлбөр

Сургалтын төлбөр (жилд, А$)

Англи хэлний курс

$ 12,000-19,000

Бага болон дунд сургууль

$ 6,000-30,000

Мэргэжлийн боловсролын сертификат болон дипломын сургалт

$ 5,000-20,000

Бакалаврын сургалт

$ 14,000-35,000

Магистрын сургалт

$ 15,000-36,000

Амьдралын өртөг

Нэг сард байр, хоол болон тээврийн зардалд $1,500-$2,000 доллар зарцуулна. Хэрвээ та оюутны визтэй бол суралцах хугацаандаа 2 долоо хоногт 20 хүртэлх цагийн ажил хийх боломжтой. Оюутны амралтын үеэр бүтэн цагаар ажиллаж болно.

Сургуульд элсэн орох 6 үе шат:

  1. Суралцах чиглэл, сургуулиа сонгох
  2. Элсэлтийн өргөдөл бөглөх
  3. Тухайн сургуульд суралцах урилга авах
  4. Виз мэдүүлэх
  5. Австрали улс руу зорчих бэлтгэл хангах
  6. Хичээлдээ суух

Австрали Улсад суралцах тухай дэлгэрэнгүй мэдээллийг www.studyinaustralia.gov.au авна уу.

 

Сургуулиудын нэрс ба вэбсайт

#

Оролцогч сургуулиудын нэр ба төлөөлөгчийн холбоо барих мэдээлэл

Сургуулийн цахим хуудас

Дээд боловсрол

Мэргэжлийн боловсрол

Хэлний сургалт

Шинэ Өмнөд Уэльс муж

University of New South Wales frankie.yau@unsw.edu.au

www.unsw.edu.au

x

   

The University of Sydney amy.wan@sydney.edu.au

www.sydney.edu.au

x

 

x

Macquarie University kevin.hwang@mq.edu.au

www.mq.edu.au

x

 

x

Education Centre of Australia sharon.oh@eca.edu.au

www.elsis.edu.au

x

x

x

Western Sydney University stacey.lu@westernsydney.edu.au

www.westernsydney.edu.au

x

   

Queensland International Business Academy timothy.tang@qiba.edu.au

www.qiba.edu.au

 

x

x

Австралийн Төвийн бүс нутаг

Canberra Institute of Technology ingrid.davis@cit.edu.au

www.international.cit.edu.au

 

x

x

University of Canberra sophie.lu@canberra.edu.au

www.canberra.edu.au

x

   

Күйслэнд муж

Griffith University /Griffith college victor.seah@griffithcollege.edu.au

www.griffith.edu.au

x

   

TAFE Queensland emma.wang@tafe.qld.edu.au

www.tafeqld.edu.au

x

x

x

Queensland University of Technology s.ong@qut.edu.au

www.qut.edu.au

x

 

x

Bond University sbignell@bond.edu.au

www.bond.edu.au

x

 

x

Queensland Academy of Technology jin@qat.qld.edu.au

www.qat.qld.edu.au

 

x

x

ILSC Australia illa.jo@ilsc.com.au

www.ilsc.edu.au

 

x

x

AIBT Global m.munstock@aibtglobal.edu.au

www.aibtglobal.edu.au

 

x

x

Виктория муж

RMIT University joseph.dao@rmit.edu.au

www.rmit.edu.au

x

x

x

Central Queensland University a.hanlon@cqu.edu.au

https://www.cqu.edu.au

x

x

x

Trinity College Foundation Studies jkerley@trinity.unimelb.edu.au

https://www.trinity.unimelb.edu.au

x

   

Баруун Австрали муж

University of Western Australia michelle.teasdale@uwa.edu.au

www.uwa.edu.au

x

   

Murdoch University j.desousa@murdoch.edu.au

www.murdoch.edu.au

x

 

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.