ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/09/03-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Шинэ нисэх буудал, 32 км хурдны зам ашиглалтад ЗЭРЭГ ОРНО

Б.МАНЛАЙ, IKON.MN
2018 оны 9 сарын 3
iKon.MN
Зураг зураг

"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны шинэ буудал, хэзээ мөдгүй ашиглалтад ороход бэлэн болж байна. Өөрөөр хэлбэл, Хөшигийн хөндийн их бүтээн байгуулалтын ажил шувтрах шатандаа оржээ. Нисэх буудал ашиглалтад өгөх хугацаа ойртож байгаа, мөн нэмэлт барилгын ажлуудыг хүлээлгэн өгөх хугацаа дууссантай холбогдуулан ЗТХ-ийн дэд сайд Л.Халтараар ахлуулсан ажлын хэсэг газар дээр нь ажиллалаа.

Шинэ нисэх буудлын үндсэн барилгын хувьд байгалийн гэрлийг ашиглах зорилгоор шилэн хийц түлхүү оруулсан шинэлэг шийдэл, зорчигчдод ойлгомжтой тэмдэг тэмдэглэгээ, нэвтрүүлэх чадвар бүхий олон гарц зэрэг нь олон улсын жишигт нийцсэн барилга болжээ.

нислэгийг хэзээ эхлүүлэх вэ гэдэг бэлтгэл хийгдэж байна
Гэрэл зургийг mpa.mn

Хөшигийн хөндийн онгоцны буудлын нисэхийн зурвас нь 3.6 км урт, дөрвөн метр өргөн, 38 см зузаантай. Хамгийн том давуу тал нь хоёр талаас бууж, хөөрөх боломжтой. Нисэх буудал зургаан хүзүүвчтэй, нэгэн зэрэг найман хөлөгт үйлчлэх чадамжтай, цагт 1,500 зорчигч хүлээн авах хүчин чадалтай.

"Чингис хаан" олон улсын нисэх онгоцны төслийн нэгжийн захирал Н.Энхбат "Хөшигийн хөндийн барилга, байгууламжийн ажил үндсэндээ дуусч байна. Эхнээсээ туршилтын нислэг амжилттай явагдаж байна. Яг одоогоор Монгол Улсын төсвийн хөрөнгөөр гурван барилга баригдаж байна. Мөн зээлээс үлдэж байгаа хөрөнгөөр барилга барьж байна. Бусад барилгын ажил дууссан, улсын комисс хүлээж авсан. Цаашид нислэгийг хэзээ эхлүүлэх вэ гэдэг бэлтгэл ажил явагдаж байна. Харин шинэ нисэх онгоцны буудал ашиглалтад ороход тэнд ажиллах хүч буюу үйл ажиллагааг нь явуулах хүмүүс нь албан ёсоор томилогдоогүй байна. Энэ хүмүүс томилогдсоны дараа нисэх буудлыг хэзээ ашиглалтад оруулахаа шийднэ. Энд яаралтай шийдвэр гаргах хэрэгтэй" хэмээн энэ үеэр ярилаа. 

Хөшигийн хөндийд дэд цахилгаан станц болон цэвэрлэх байгууламж барьжээ
Гэрэл зургийг mpa.mn

Хөшигийн хөндийд тус бүр нь 14 мВт-ын хүчин чадалтай гурван зуух бүхий дэд цахилгаан станцыг барьжээ. Энэ нь 70-100 мянган хүн ам бүхий хот сууринг дулаанаар бүрэн хангах хэмжээний гэсэн үг. Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх байгууламжийг ч барьжээ. Эрчим хүчээ Налайх болон Сонгины эх үүсвэрээр хангаж байгаа бөгөөд 16 мВт-ын хоёр трансформатор тэнд байна. Түүнчлэн тус бүр нь 2,000 шоо метр бүхий багтаамжтай шатахуун хадгалах дөрвөн танк байгуулжээ. Өөрөөр хэлбэл, агаарын гурван хөлгийг нэгэн зэрэг сумлах боломжтой юм байна. Нийт 1,277 ам метр талбай бүхий 43 метр өндөр Нислэгийн хөдөлгөөн удирдлагын цамхаг сүндэрлэжээ. 

Хурдны замын хөдөлгөөнийг 11 сарын 1 гэхэд нээнэ
Гэрэл зургийг mpa.mn

Хөшигийн хөндийн нисэх онгоцны буудалд түшиглэн Монгол Улсын анхны хурдны замын ажил ид явагдаж байна. Улаанбаатар хотыг шинэ нисэх онгоцын буудалтай холбох 32.2 км хурдны замын ажлын явц үргэлжилж байна. Энэ зам хоёр урсгал, зургаан эгнээтэй байх юм. Хэдийгээр 2019 онд ашиглалтад оруулахаар төлөвлөсөн ч зорчих хэсгийг энэ оны эцэст ашиглалтад оруулж, харин тэмдэг, тэмдэглэгээ, тохижилтыг ирэх онд хүлээлгэн өгөхөөр ажиллаж байгаа юм байна.

Энэ талаар Зам тээврийн хөгжлийн яамны Авто замын бодлогын хэрэгжилтийг зохицуулах газрын дарга Х.Оргил-Эрдэнэ "Нийт 140 сая ам.долларын өртгөөр 32 км замыг барьж байна. Одоогоор 75 хувьтай явна. Ирэх арваннэгдүгээр сард нисэх буудал ашиглалтад орохоор хөдөлгөөнийг нээнэ. Гэрээгээрээ ирэх оны дөрөвдүгээр сард хүлээлгэж өгөх ёстой. Бага зэргийн тэмдэг, тэмдэглэгээний ажил хийгдэх байх. Харин үндсэн замын хөдөлгөөнийг 11 сарын 1 гэхэд нээнэ" хэмээн онцоллоо. 

Энэхүү бүтээн байгуулалтын ажлыг анх 2008 оноос судалж, улмаар 2012 оноос Японы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлээр төслийг эхлүүлсэн бөгөөд өнөөдрийн байдлаар үндсэн 28.8, нэмэлт 36.9 тэрбум иенийн хөрөнгө оруулалт, Монгол Улсын Засгийн газрын 13.9 тэрбум төгрөгийн санхүүжилтээр бүтээн байгуулалт өрнөж байна. Төслийн ерөнхий гүйцэтгэгчээр "Mitsubishi & Chiyoda" хамтарсан түншлэл, ерөнхий туслан гүйцэтгэгчээр "Samsung C&T" , "MCS Property" компани ажиллаж байгаа юм гэж ЗТХЯ-наас мэдээлж байна. 
Фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Энэ мэдээнд өгөх таны хариулал?
133
Зураг
ЗӨВ, ГОЁ
6
Зураг
ТЭНЭГЛЭЛ
4
Зураг
ГАЙХМААР
2
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
2
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАХА
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
47 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Зочин [43.228.131.232] 2019/5/2
2019 оны 5 сарын 2 өдөр. Ацаараа замаа нээгээд онгоцоо буулгаваа. АӨЗА - ны томчууд худлаа мэдээлэл өгөхөө болимоор юм.
0 | 0 Хариулах
Зочин [202.9.40.217] 2018/9/5
Болсон, бүтэж байгаа мэдээ унших сайхан байна... Ямагт тусалж байдаг Японы ард түмэнд баярлалаа... Аймшигт хар шуургаар эсэн мэнд элэг бүтэн , гай гарз багатай гараарай!...
2 | 0 Хариулах
Hok [122.201.31.196] 2018/9/4
Ajlin bairni zarin talar medelel orulach. Yaj holbogdoj medelel avah talar
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.241] 2018/9/4
Зурвасын ерген 4 км гэнэ ээ. Зугээр дугуйтай 2 хун зэрэгцээд явахад давчидмаар золиг бх юм. Ийм юм бол хуучин онгоц буудал нь зугээр ерген буухад аюулгуй юм бна
0 | 6 Хариулах
seriously? [66.181.176.60] 2018/9/4
Метр, Километрээ ялгахаа байгаа юу даа? дугуй унасан 2 хүн давчидмаар зай гэнэ үү? Юу уншчихав аа...
9 | 0 Хариулах
T [24.19.209.178] 2018/9/5
Mal
0 | 0 Хариулах
Зочин [202.9.42.81] 2018/9/12
ayultai ayulgyi gedeg chini mergejliin humuus dor hayaj 3-5 jil sudalj baij togtoodog boloxoos urgun bisheer togtoodoggyi yumaa
0 | 0 Хариулах
Зочин [49.0.137.190] 2019/3/28
orsiin troll-uud mongold buteen baiguulalt hiigdeheer sheesee saviruulj baigaa yum
0 | 0 Хариулах
Зочин [103.14.38.131] 2018/9/4
Энэ чинь Ардчилсан нам анх эхлүүлж, гэрээ хэлэлцээрийг нь хийсэн шүү дээ.Бүгдийг нь хийсэн байсан. Харин түүн дээр Ардын нам гарч дуусгаж байна шүү дээ...
4 | 9 Хариулах
Зочин [59.153.112.98] 2018/9/4
2008 онд санаачилж гэрээ хэлэлцээр хийсэн ш дээ
4 | 0 Хариулах
Зочин [202.9.40.217] 2018/9/5
Хэн ч хийсэн гэсэн бидэнд сайхан буудал үлдэж байна шүү дээ...4 км байлгүй дээ... Буруу бичсэн байхаа... Би баярлаж байна шүү... Сайхан буудалтай болж байна... Ирж буцах бүх хүний аяны алтан шар зам нь өлзий дүүрэн байг!
1 | 0 Хариулах
Зочин [202.9.42.81] 2018/9/12
yahlaaraa tarxi tolgoi MAN AN bolchdogh bnaa
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.18] 2018/9/4
hurdaa l taaruulj uzeerei dee, aygui bol end baahan priustei garuud onholdoj uheh baihdaa, um ma ni bad mi hum.
3 | 0 Хариулах
Зочин [202.126.89.41] 2018/9/4
Ene enkhbat ged tusuliin udirdagch nertei gahai hamarlasan bayartsogt hitadiin sheesniii taviil idej zusalj hahaj hanaagui yyyyyuyyyy
1 | 2 Хариулах
Зочин [202.9.42.81] 2018/9/12
mash buduuleg ork bna da
0 | 0 Хариулах
Зочин [64.119.25.91] 2018/9/4
ХАЙРАН МЕНГЕ ХАЙРАН Ч АРД ТУМНИЙ МИНЬ ХЕЛС ЦУС ХЭДХЭН ХУН УГААГААД ДДУСЧИХЛАА НУЛЬ ХЯТАДЫН ЭРЭЭНИЙ ХОГ........ ЭЛБЭГЭЭГ ГИНЖЛЭХ БАЯРЦОГТ САЙХАНБИЛЭГ ГУРАВ УГААЧЛАА......
3 | 12 Хариулах
Зочин [202.21.106.170] 2018/9/4
Улс орон, ард иргэдэд хэрэгтэй нисэх буудал барихад гаргасан зардалйг хайран мөнгө гэж хэлж байгаа чиний эргүү тархи л хайран байна даа
11 | 0 Хариулах
irgen [66.181.179.97] 2018/9/3
Odoo yaarmagiin zam n tugjreed ehelleedoo. Ymar ch negdsen tuluvlult bhgui. Neg dor 3 surguuli bii bolj bn. Teruugeer neg tugjrel. Hurdnii zam taviad, guur taviad yalgaagui bolj bndoo. Yaarmagiin urd gazriig heden nuhduud shulsee goojuulaad yaaj huvaaj avsan boloo
1 | 1 Хариулах
Зочин [103.26.195.213] 2018/9/3
Энэ засаг маш сайн ажиллаж байна. Жонхуу, ардчилсан намыг дахиж хэзээ ч төр бариулахгүй шүү монголчуудаа.
5 | 9 Хариулах
Зочин [103.26.195.213] 2018/9/3
Үзэн яддаг "хужаа" Энхболд даргын чинь эхлүүлсэн ажил энэ байна. Бүгдээрээ энүүгээр ниснэ дээ хаха. Хүнийг юу хийснээр нь дүгнэнэ би.
13 | 3 Хариулах
Зочин [202.9.43.255] 2018/9/4
Яг шдээ
1 | 2 Хариулах
Shal hudlaa [103.212.119.239] 2018/9/3
Yamar atsaaraa huleelgej uguh geed bgaa ulsuud ve? Ali turuu jil huleelgej ugluu odoo udahgui ongots buuna geed bsan haa baina. Mongolchuudiin barj bgaa 2 Cargo nii barilga n odoo boltol duusaagui l bn . Ongotsnii zasvar uilchilgeenii Hangar barilga n dunjeg gazar shoroonii ajillaal hiij bhad hudlaa tom tom yum yariad l yavahiin. Tegej tegej baigaal neh said n ochool uzej harsnaa za odoo huleelgej ugnu ongotsoo buulgana ntr geel. Butehgui gazar. 2020 onoos naashgui.
0 | 0 Хариулах
6060 [103.212.116.18] 2018/9/3
Нислэгийн зурвас нь 4 метр өргөн л гэнэ шүү хаха 2 хүний суудалтай спорт загварын онгоц ч бууж чадахгүй юм байна хаха наад тоо баримтаа бичихдээ нягтлаж шалгаж бичиж бай
11 | 0 Хариулах
bolioch [202.21.106.142] 2018/9/4
km gjisht uuruu sain haraach
1 | 0 Хариулах
Зочин [139.5.216.113] 2018/9/3
УГ АЖЛЫГ АНХ ЭХЛҮҮЛСЭН ХҮН НЬ МУУ ХЭЛҮҮЛЭЭД БАЙГАА М.ЭНХБОЛДЫН ЗАСГИЙН ГАЗАР Ш ДЭЭ. ХАРИН ЖОНХУУ ЮУ ХИЙВ МОНГОЛ ТУЛГАТНЫ 100 ЭРХЭМ НЭВТРҮҮЛЭГ Л ХИЙСЭН Ш ДЭЭ.. ЦССССС
16 | 1 Хариулах
Зочин [139.5.219.114] 2018/9/3
Good job
4 | 0 Хариулах
Зочин [66.181.181.169] 2018/9/3
Манайд ойрын хэдэн жил дуулдаагүй сайхан бүтээн байгуулалт удахгүй ашиглалтад орох нь ээ. Хэдүүлээ харааж зүхэлгүй, элдвээр хэлэхгүй аятайхан хүлээгээд авчихъя аа.
34 | 1 Хариулах
ДАНРАВ [64.119.17.201] 2018/9/4
ХЭЛЭЭД ЮУ ГЭХЭВ, САЙХАН ХЭЛЛЭЭ...
2 | 0 Хариулах
Зочин [109.8.183.6] 2018/9/4
Харин тэгэж бодсон чинь нөгөө гайхал МСS дүрмийн дагуу гүйцэтгэгчээр нь цохиж явна. Ношвнууд яасан бол гэж бодож сууна
0 | 0 Хариулах
Зочин [122.201.23.99] 2018/9/3
Замын тэмдэг тэмдэглээгээ дараа хийн гэж юу байдгийм. Бүрэн бүтэн бүтээн байгуулалт хийж сурцгаая л даа. Жижиг зүйл биш байлтай, ялангуяа хурдны замынх
11 | 0 Хариулах
Eh oronch [64.119.21.220] 2018/9/3
Za saihan zuil hj bga ym bn. Bayr hurgie. Irgen hunii Huvid neg zuiliig anhaaruulaga. Iim saihan zuil barichaad oir havid ni ger horoolold bolon zanbaraagui Baishin barilga bitgii bariulaarai... Goy ym muuhai bolno shuu...
35 | 0 Хариулах
Zochin [64.119.17.193] 2018/9/3
Hurdnii zam ayultai shv osol abaar garbal ter chigteel heden arbaara orno shvv manaihan iim goe yman deere uhamsartai l ybna shvv
5 | 0 Хариулах
Зочин [202.21.106.170] 2018/9/3
4 орц 5 давхар бүхий орон сууцыг 300 ширхэгийг бариад дээр нь 10 ширхэг дундаж хэмжээний сургууль барихад л энэ 100,000 хүн амтай хот бүрэн утгаараа хөгжөөд явна. Барилгын компаниуд дор нь барьчихна. Ажлын байрны хувьд Төмөр замыг Богд уулын урдуур энэ хотоор дайруулаад УБТЗ-ийн бүх салбарууд, удирдлагын ийш нь нүүлгэж дээр нь бүх контейнерийн талбайнуудыг хотоос ийш нь зөөх хэрэгтэй. Тэгвэл бүх талбай, тээвэр зуучийн компанийд, авто тээврийн компаниуд ийшээ ирж УБ хот хэсэг ачааллаасаа сална гэсэн үг
37 | 0 Хариулах
Зочин [66.181.177.144] 2018/9/3
Энэ нэг байгууламж дуусдаггүй ямар учиртай юм бүү мэд нодлин биз дээ улсын комисс ажиллаа хүлээж авлаа гэсэн байдаггүй АСЕМ чуулганаар өгөхчих юм яриад байсан бас байхгүй ер нь манайхан ингэж мөнгө угаадаг байхгүй юу
0 | 2 Хариулах
Зочин [66.181.188.20] 2018/9/3
Чи [хориотой үг] явж гараа угаа. Баачихаад л гараа угаахгүй заваараад явах юм
0 | 1 Хариулах
Зочин [122.201.21.12] 2018/9/3
Муу балай чи наад объект чинь 10 жил болж байна хурдан ашиглалтанд оруулаач чи зөндөө идлээ хандаггүй юм уу анх төлөвлөснөө хэд дахин бэ гэдгийг хэлээд өгч болно шүү муу мангуу чинь харин чиний наад бузар гар чинь яртанаа харж байгаарай муу [хориотой үг] ханаж цаддаггүй [хориотой үг]
0 | 0 Хариулах
Зочин [122.201.21.12] 2018/9/3
Самсунг С&Т гэдэг компани чинь зууны эрхэм луйварчин женко Баттулгын чинь хамсаатан чингис бондны мөнгө болох төмөр замын чинь мөнгөнөөс хулгайлсан солонгос байгаа саяхан шшүхээр хэдэн сая төгрөгөөр торгуулсан болоод нутаг буцсан эзэн нь чи түүнтэй хамсаатан наад хар гараа дүрсэн байж тараа [хориотой үг]
1 | 0 Хариулах
Зочин [64.119.16.65] 2018/9/3
“...Хөшигийн хөндийд тус бүр нь 14 мВт-ын хүчин чадалтай гурван зуух бүхий дэд цахилгаан станцыг барьжээ. Энэ нь 70-100 мянган хүн ам бүхий хот сууринг дулаанаар бүрэн хангах хэмжээний гэсэн үг. Хоногт 800 шоо метр цэвэр болон бохир ус цэвэрлэх байгууламжийг ч барьжээ...” гэр хороолол чинь ийм хэмжээний юмаар сайжирчихвал бид чинь утаа ч үгүй, шороо ч үгүй болчих юм бн шд
34 | 0 Хариулах
Зочин [202.9.42.81] 2018/9/3
Хахх болдог бол гэр хороололоо тийшээ нүүлгэчий бушуухан утаанаас салмаар бна
0 | 1 Хариулах
Зочин [66.181.188.20] 2018/9/3
1т энэ бол эхнээс нь төлөвлөөд хийж байгаа ажил. Манай гэр хороолол газар нь хувьд оччихсон доогуур нь шугам хоолой хийхийн аргагүй юм байна
2 | 0 Хариулах
Зочин [202.21.106.168] 2018/9/3
Яасан ч дуусдаггүй барилга вэ. Аль дивангарын л хүлээлгэж өгнө гээд бсан.
4 | 10 Хариулах
Зочин [202.70.38.194] 2018/9/3
Төв аймаг руу ингээд 2 цоо шинэ зам зэрэгцээд барьдаг налайхын зам 50 60 жил болчоод хуучраад осол аваар гарсаар л.
4 | 1 Хариулах
Зочин [202.70.38.194] 2018/9/3
Төсвийн мөнгө ямар ёооёоо гэх бишдээ
2 | 1 Хариулах
Зочин [203.217.138.1] 2018/9/3
ахахаха Нэмэлт хөрөнгө нь үндсэн хөрөнгө оруулалтаасаа их байдаг гэнээ.
6 | 0 Хариулах
Зочин [120.142.31.236] 2018/9/3
ajil hiij bgaa hunee bitgii muulaa mglchuud min neg negendee dem ogch amidarii tamiin togoonoosoo saluul hogjini shuu
11 | 0 Хариулах
зочин [103.9.88.162] 2018/9/3
ene munktsog gej nuhur yu hiij yvna. ireh songuulid ner devshih u.
1 | 0 Хариулах
шал дүфф [202.170.68.38] 2018/9/3
Энэ халтар одоо вагон унагачихаад юугаа хийж энд яваан хариуцлагаа хүлээгээч
4 | 7 Хариулах