Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Жакарта-Палембанг 2018: М.Уранцэцэг БНАСАУ-ын тамирчинг ялж хүрэл медаль авлаа

О.Булган, iKon.mn
2018 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:16 2018/08/29

Харин эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан манай улсын тамирчин Г.Ганцэцэг хүрэл медалийн төлөө Тайланд улсын тамирчин Варасиха Качакорнтой барилдаж 2:1 харьцаагаар ялагдал хүлээлээ.

18:10 2018/08/29

"Жакарта-Палембанг 2018" Азийн наадмаас М.Уранцэцэг хүрэл медаль хүртлээ.

Тэрбээр хүрэл медалийн төлөө БНАСАУ-ын тамирчин Жон Ю Сунтай барилдаж 10:1 харьцаатайгаар ялалт байгуулаад байна.

Мөн Казахстан улсын нэрийн өмнөөс барилдсан Г.Отгонцэцэг БНХАУ-ын тамирчин Шионг Яаотой барилдаж 10:0 харьцаагаар ялж, хүрэл медалийг хүртлээ.

15:11 2018/08/29

"Жакарта-Палембанг 2018" Азийн наадмын жүдо бөхийн төрөл өнөөдрөөс эхэлж явагдаж байгаа билээ.

Тэгвэл өнөөдөр эмэгтэйчүүдийн 48 кг-д барилдаж буй Монгол Улсын Гавьяат тамирчин М.Уранцэцэг Тайвань улсын бөхийг ялж шигшээд шалгарсан ч дараагийн барилдаандаа БНСУ-ын тамирчин Жүн Бок Ёнд нэмэлт цагаар ялагдаж, хүрэл медалийн төлөө барилдахаар боллоо. Тэрбээр хүрлийн төлөө БНАСАУ-ын тамирчин Жон Ю Сунтай Улаанбаатарын цагаар 17:00 цагт хүч үзэх юм.

Мөн Казахстан улсын нэрийн өмнөөс барилдаж буй Олимп, ДАШТ-ий хос хүрэл медальтан Г.Отгонцэцэг тус төрөлд хүчээ үзэж, БНАСАУ-ын тамирчин Жон Ю Суныг эхний барилдаандаа ялсан юм. Тэрбээр мөнгөн медалийн төлөө Япон Улсын бөх Кондо Амитай барилдсан ч өвдөг шороодож хүрэл медалийн төлөө БНХАУ-ын тамирчин Шионг Яаотой мөн 17:00 цагт барилдахаар боллоо.

Эмэгтэйчүүдийн 52 кг-д барилдсан манай улсын тамирчин Г.Ганцэцэг эхний тоглолтдоо Туркменистан улсын тамирчин Г.Бамбуратоваг ялсан юм. Дараагийн өрсөлдөгч БНСУ-ын тамирчин Парк Дасолтой хүч үзсэн ч ялагдаж, хүрэл медалийн төлөө Тайланд улсын тамирчин Варасиха Качакорнтой Улаанбаатарын цагаар 17:36 цагт барилдахаар болоод байна.

Мөн өнөөдөр Д.Амартүвшин, Б.Эрхэмбаяр нар барилдсан ч өрсөлдөгчдөө ялагдснаар тэмцээнээ дуусгалаа.

Дээрх шигшээ барилдаануудыг 17:00-20-00 цаг хүртэл MNB спорт сувгаар шууд хүлээн авч үзэх боломжтой.