• 6 сарын 12, Пүрэв
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/29-НД НИЙТЛЭГДСЭН

Цусаа өгсний дараа ТАНЫ БИЕД ЯМАР ӨӨРЧЛӨЛТ ГАРАХ вэ?

ikon.mn
2018 оны 8 сарын 29
iKon.MN
Зураг зураг

Гурван хүний амь аварч, эрүүл мэндийг сайжруулан гурван гэр бүлд элэг бүтэн амьдралыг бэлэглэхийн тулд та ердөө 350-400 мл цус өгөхөд л хангалттай.

Хүний бие махбодь  цусны эс, сийвэнгээ нөхөн төлжүүлэх бүрэн чадалтай юм.

Хэрвээ та цусаа өгч, бусдад амьдрал бэлэглэж, донор болсон бол цусаа өгсний дараа ямар дэглэм барих, ямар зүйл хийх ёстой, ямар зүйл хориглодгийг мэддэг байх хэрэгтэй. Цус сэлбэлт судлалын үндэсний төвийн Чанарын Албаны дарга Т.Алимаа ингэж зөвлөлөө.

Цусны тухай товчхон:

Цус гэдэг хүний судсаар урсдаг шингэн эрхтэн
Биеийн жингийн 7-8 хувийг эзэлдэг
Улаан эс, цагаан эс, сийвэн, ялтаст эс гэсэн үндсэн хэсгүүдээс бүрдэнэ

-Цусаа өгч буй хүнд ямар нэгэн сөрөг нөлөө гарах эсэхийг хүмүүс их асуудаг?

-Энэ асуултанд хариулахын тулд эхлээд ямар хүн цусны донор болох талаар яръя.

17-60 насны эрүүл хүн бүр цусны донор болж болно. Цусны алба  донор өөрөө эрүүл байна уу, энэ хүнээс авсан цус, цусны бүрэлдэхүүн хэсгийг өвчтөнд эмчилгээний зорилгоор сэлбэхэд харшлах зүйл байна уу гэдгийг цус өгөх бүрд тодорхой шалгуур үзүүлэлт, эрүүл мэндийн үзлэг, асуумжийн дагуу үнэлж, сонгож авдаг.

Тухайн хүн эрүүл бол стандарт хэмжээгээр цус, цусны бүрэлдэхүүн хэсгээ өгөхөд эрүүл мэндэд нь ямар нэг сөрөг нөлөө илрэхгүй, ямар нэг эмгэг өөрчлөлт гардаггүй гэсэн судалгааны үр дүн, нотолгоо олон улсад хэвлэгдэн гарсан нь цөөнгүй. Мөн донороос авч болох цус, сийвэн, эсийн хэмжээг тогтоож өгсөн байдаг.

Цусны донорууд ч цус, сийвэнгээ өгөхөд өөрийгөө бэлтгэж ирдэг. Нойр, хоолны дэглэм, хувийн ариун цэвэр ялангуяа сэтгэл зүйн бэлтгэл сайн хийх хэрэгтэй.

Цусны алба донороос цус, сийвэн, эс авах ажилбар зөв зохион байгуулагдсан, хэрэглэж байгаа бүх зүйлс нэг удаагийн зориулалттай, чанартай байдаг тул цусаа өгөх явцад донорт ямар нэг сөрөг нөлөө илрэхгүй тул  санаа зовох зүйл байхгүй.

 

Харин цусаа өгсний дараа тухайн донор:

Цус, сийвэн, эс авсны дараа зүү хатгасан хэсэгт цус гоожихоос сэргийлж, даралттай ариун боолт хийж өгдөг. Энэ  боолт дээр  дарж, 5 минут орчим  тайван суух хэрэгтэй.  
Энэ боолтыг бага зэрэг суллан 6 цагийн дараа авна.

Цус өгсний дараа хамгийн багадаа хоёр аяга шингэн зүйл ууж, хөнгөн зүйл идэнгээ 10-15 минут амарч сууна. Энэ үед ямар нэг асуудал , шинж тэмдэг илэрвэл эмч, сувилагчид мэдэгдэнэ.

24-48 цагийн хугацаанд шингэн зүйл ердийн хэмжээнээс арай  ахиу уух хэрэгтэй.

Төмөр агуулсан хүнсний зүйл болох  өөхгүй мах, шинэ ногоо, самар, төмөр шимэгдэлтийг сайжруулах зорилгоор витамин С ихээр агуулсан жимс, ундаа  хэрэглэх шаардлагатай. 

-Цусны доноруудын хувьд ямар давтамжтайгаар дахин бэлэглэх боломжтой болдог вэ?

-Улаан эс буюу бүхэл цусаа өгсөн эрэгтэй донор хоёр сарын дараа, эмэгтэй донор гурван сарын дараа дахин цусаа бэлэглэх боломжтой болно. Энэ хугацаанд цусны эзлэхүүнд байх ёстой улаан эсийн тоо эргэж хэвийн хэмжээндээ орж, бүрэн нөхөн төлждөг.

Харин сийвэнгээ өгсөн хүмүүсийн хувьд хоёр долоо хоногийн дараа дахин сийвэнг өгч болно. Учир нь донор сийвэнгээ өгч байх үеэс нь эхэлж сийвэнгийн нөхөн төлжилт эхэлж 14 хоногт бүрэн нөхөгдсөн байдаг. Донор ялтас эсээ өгсөн үед 1 сарын дараа дахин өгч болдог.

 

- Тэгвэл цусаа өгсний дараа хориглох зүйлс юу байдаг вэ?

Цусаа өгсний дараа донорууд:

  • Архи согтууруулах ундаа хэрэглэх,
  • Өндөрт гарах, ажиллах,
  • Хүнд машин механизм жолоодох
  • Их ачаалалтай ажиллах,
  • Биеийн хүч их шаардсан дасгал, бэлтгэл хийх,
  • Халуун наранд, бүгчим газар удаан ажиллах,
  • Саунд суухыг тус тус хориглоно.

-Зөвлөгөө өгсөн танд баярлалаа.

Энэ мэдээнд өгөх таны хариулал?
2
Зураг
ЗӨВ, ГОЁ
Зураг
ХАХА
Зураг
ХӨӨРХӨН ЮМ
Зураг
ГАЙХМААР
Зураг
БАХАРХМААР
Зураг
ХАРАМСАЛТАЙ
Зураг
ТЭНЭГЛЭЛ
Зураг
БУРУУ
ИЛГЭЭХ
БОЛИХ
Зураг
Баярлалаа
21 СЭТГЭГДЭЛТЭЙ
0/1000
Эхний
Сүүлийн
Шилдэг
Нэеээ [202.9.47.21] 2024/3/16
Цусыг өвчтөнүүдэд үнэгүй өгдөг бол уу төлбөртэй бол уу энэ талаар мэдээлэл байна уу.Би цус өгч байгаагүй.Ужиг өвчинтэй учир өгөх дургүй.Уугн ээж маань цус өгдөг юм.Харин архинд орсонг нь гайхаад байна.Тэгээд цус өгөөд байдаг юм байна лээ.Нарийн судадгаатай цус авдаг бол уу яаадаг юм бол манай Монгол эмнэлэгийн салбар техник тенологи хэр чанартай юм бол доо.
0 | 0 Хариулах
Зочин [202.126.89.76] 2023/11/17
400 гр цус өгсөн 45 настай тухайн өдөр бэлгийн харьцаанд ороход боов босохгүй бна тэгдэг үү
0 | 0 Хариулах
Зочин [81.25.21.44] 2023/8/10
Манайх асуумж бөглөж эмчийн үзлэгт ороод л тэр өдрөө цусаа өгдөг.Харин өөр улсад эхэлж асуумжаа бөглөөд эмчтэйгээ ярилцаж үзлэгт ороод цусны шинжилгээ аваад 7хоногийн дараа цаг товлоод донор болох үгүйг товолсон цагаасаа өмнө эргэн холбогдож хэлдэг юм байна.
0 | 0 Хариулах
Жавхлантөгс [202.126.89.201] 2022/11/3
❤️
2 | 0 Хариулах
Зочин [66.181.185.234] 2022/9/14
амралтын өдрөөр цусаа авдаг болмоор байнаа
8 | 0 Хариулах
бүрэнбаяр [202.126.89.237] 2022/3/28
Ажилт
0 | 0 Хариулах
Нямдаваа [66.181.161.24] 2019/10/31
Би анагаахад сурч байхдаа цусаа өгдөг байсан тэр үед мөнгөөр өгдөг байсан юм одоо тийм юм байгаа боловуу
10 | 0 Хариулах
Зочин [66.181.161.116] 2021/2/3
tsusni tuw tsagaa urtasgah heregtei bnaa.
7 | 0 Хариулах
Зочин [66.181.161.99] 2019/8/7
Цусыг олон сувгаар авдаг болмоор байна. Мөн цагийн хязгаарлалтаа болих хэрэгтэй. Ажлын бус цагаар цус өгөх гэхээр ажиллахгүй гэнэ. Тэгээд 2хон газар л цус авч байгаа. Ингэхээр хэн цусаа өгөх юм!
19 | 0 Хариулах
Зочин [66.181.161.19] 2020/9/15
Яагаад заавал 17гоос дээш насныхан байдаг байнаа, 16тай байж цусаа өгмөөр байхад...
0 | 3 Хариулах
Зочин [66.181.191.130] 2021/1/17
Өсч яваа насанд цусаа өгөх хэрэггүйээ
3 | 0 Хариулах
Зулаа [103.212.119.161] 2019/5/10
Сайн байна уу? цусаа өгсний дараа биений юм ирэхгүй удаад байх юм. Цусаа өгсөнтэй холбоотой болов уу?
0 | 0 Хариулах
Зочин [122.201.31.93] 2018/11/21
Цус өгсөний дараа таргалдаг гэсэн үнэн юм болов уу
0 | 14 Хариулах
Зочин [66.181.160.5] 2020/5/15
Хүнээсээ шалтгааоан би 12 удаа өгсөн 1 2 кг турсан
3 | 0 Хариулах
цэцэг [66.181.191.107] 2018/8/29
хэнээс ч хамаагүй цус авдаг. цус авахаасаа өмнө цусыгнь шинжилдэг үү? цус л бол цус байдаг юм байх даа ам нь таг үмхий шүд нь хорхойдсон хүн цусаа өгч байх нь эрүүл ахуйд нийцдэг үү ?ер нь цусны ариун чанар хяналтанд байж чадаж байна уу ?халдварт өвчиний тоо буурахгүй байгааа нь цустай холбоогүй юу ?
1 | 9 Хариулах
bolor [43.228.129.229] 2018/8/30
Цусыг чинь авна тэгээд шинжилгээнд явуулаад донор болгож болох үгүйг7 хоногийн дараа шинжилгээний хариу шийднэ шууд цус авангуутаа донор болгоно гэж юу байхавдээ. Хэрвээ болох цус байвал шууд хадгалаад хэрэгтэй үед нь хэрэглэнэ донор болгож болохгүй цус байвал шууд устгалд оруулдаг
10 | 0 Хариулах
бодол огтлогч [66.181.161.16] 2018/8/31
Тэнэгтэхээ боль өмхий амтай шүдгүй байлаа гээд цусанд нөлөөлөхгүй
1 | 5 Хариулах
asuult [66.181.190.248] 2018/8/29
C virustei bol zusaa ugts boloxgui bizdee?
4 | 16 Хариулах
Зочин [66.181.160.5] 2020/5/15
Боломжгүй ээ нөгөө хүндээ вирус халдвар тараана
2 | 0 Хариулах
Зочин [202.55.180.58] 2018/8/29
цус өгсөн хүмүүс кодоороо шинжилгээний хариугаа хардаг, кодоо хийж вэбээс нь хариугаа хардаг болмоор байна
27 | 4 Хариулах
мө [203.23.49.199] 2021/5/24
яг зөв, хэрвээ өгсөн цус маань шаардлага хангахгүй 1-т биеэ эрүүлжүүлнэ 2-т ахиж өгөхгүй бмаар бгаан
5 | 0 Хариулах