Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/22-НД НИЙТЛЭГДСЭН

Азийн Наадамд Монгол Улсын авсан медалийн тоо хүн амтай нь харьцуулбал хамгийн өндөр байна

Р.Төмөр, ikon.mn
2018 оны 8 сарын 22
iKon.MN
Зураг зураг

Индонезийн Жакарта, Палембанг хотуудад зохиогдож байгаа Азийн Спортын 18 дугаар наадмын эхний дөрвөн өдрийн байдлаар Монгол Улс 9 медальтай, медалийн чанараар 9 дүгээрт эрэмбэлэгдэж байна.

Ази тивд дэлхийн хүн амын 60 хувь буюу 4.6 тэрбум хүн амьдардаг. Тэгвэл медалиар тэргүүлсэн эхний 10 орны дотор хамгийн бага хүн амтай нь Монгол Улс байна.

Бусад нь 18 саяас дээш хүн амтай орнууд байгаа юм. Энэхүү онцлогийг харгалзан үзвэл Монгол Улс нэг медальд ногдох хүн амын тоогоор Азид тэргүүлж байгааг харж болно.

Эрэмбэ Улс Алт Мөнгө Хүрэл Нийт медаль Хүн амын тоо Нэг медальд ногдох хүний тоо
1 Хятад 32 21 12 65  1,415,045,928   21,769,937 
2 Япон 14 18 20 52  127,185,332   2,445,872 
3 Өмнөд Солонгос 9 12 15 36  51,164,435   1,421,234 
4 Индонез 5 2 5 12  266,794,980   22,232,915 
5 Иран 4 3 6 13  82,011,735   6,308,595 
6 Хойд Солонгос 4 1 3 8  25,610,672   3,201,334 
7 Энэтхэг 3 3 4 10  1,354,051,854   135,405,185 
8 Тайвань 3 2 6 11  23,694,089   2,154,008 
9 Монгол 3 2 4 9  3,121,772   346,864 
10 Казахстан 1 5 10 16  18,403,860   1,150,241