Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/23-НД НИЙТЛЭГДСЭН

Гавьяат эмч Д.Баяраа: Хүүхдүүдийн харшил мөөгөнцөр, хачигтай орчноос шалтгаалж байна

С.Бадрал, iKon.mn
2018 оны 8 сарын 23
ТӨЛБӨРТЭЙ МЭДЭЭ

Таны бие ойролцоогоор 100 их наяд эсээс бүтдэг ч түүнээс ес дахин их буюу 900 их наяд бактеритай. Тэдгээр бактери таны биеийн өвчлөлд ямар нөлөө үзүүлдгийг та мэдэх үү?

Сүүлийн үед түгээмэл тохиолдож буй харшлын өвчлөл, түүнээс хэрхэн урьдчилан сэргийлэх талаар Монгол Улсын гавьяат эмч, Клиникийн профессор, Хүүхдийн тэргүүлэх эмч Д.Баяраатай ярилцлаа.

Харшил үүсгэхгүйн тулд орчны эрүүл ахуйдаа маш сайн анхаарч байх шаардлагатай
 

- Харшил гэж юу вэ. Харшлын өвчлөл үүсэх гол шалтгаануудыг хэлж өгөөч?

- Организмд байгаа эсүүд заримдаа өөрийнхөө эд, эсийг танихгүй дайн зарлачихдаг. Үүнтэй холбоотойгоор хэвийн байсан эд, эсүүд гэмтэхийг харшил гэж нэрлэж байгаа юм. 
Тэгэхээр харшил үүсгэхгүйн тулд бид зөв үзэл бодолтой байж, эрүүл хүнс хэрэглэн, орчны эрүүл ахуйдаа маш сайн анхаарч байх шаардлагатай. 

Хүнсэн дээр жишээ авахад: Өнөөгийн нийгэмд бид бие организм танихгүй олон зүйлийг хүнсэндээ хэрэглэдэг болсон. Тухайлбал, чихрийн нишингийн гадна талыг аваад чихэр гаргаж ирээд хэрэглэж байна. Гурилын гадна талын хальсаар олон төрлийн сортын овъёос гаргаж ирсэн нь бас их харшил үүсгэж байгаа. Малд тариа тарьж, сүүг гашилгахгүйн тулд элдэв нэмэлт хийж байгаа нь харшил үүсэхэд бас нөлөөлж байна.

Мөн ахуйн хэрэглээний хортон шавж устгадаг бодисууд харшил үүсэхэд нөлөөлж байгаа. 

Сүүлийн үед дэлхий дахинд хамгийн ихээр судлагдаж буй бас нэг харшил үүсгэгч бол бидний хөнжил, даавуу, хивс, хивсэнцэрт үрждэг хачиг, мөөгөнцөр болоод байгаа. Тиймээс гэртээ тогтмол цэвэрлэгээ хийж, ор дэр, хивс, хивсэнцрээ байнгын хуурай байлгахгүй бол бидний нүдэнд үзэгдэхгүй хачиг маш их хэмжээгээр үүрлээд харшил үүсгэдэг. Тэр нь даамжирч астма буюу багтраа үүсгэж байна.

Амьдарч буй орчин тохитой, цэвэр, аз жаргалтай байхаас хүний эрүүл байх эсэх нь шууд хамаарна.

Чийглэг орчинд үүссэн мөөгөнцөр, хачиг амьсгалын замаар хүний биед шууд нэвтэрч харшил, багтраа үүсгэж байгааг Японы эрдэмтэд тогтоосон. Багтраа өвчний 60-70 хувь агаарт байгаа мөөгөнцрийн спорууд болон хивсэнд үүрлэсэн хачигтай холбоотой гэж үзэх болсон. 

Ер нь амьдарч байгаа орчин хэдий чинээ тохитой, цэвэр, аз жаргалтай байхаас эрүүл байх эсэх шууд хамаарна. Эрүүл зөв хоол хүнс, тогтмол нойр (эрт унтах), цэвэр агаартай нөхцөлд хүний эрүүл байх боломж бүрдэнэ. 

Багтраа өвчний 60-70 хувь агаар дахь мөөгөнцөр, хачгаар амьсгалснаас үүдэлтэй
 

- Бага насны хүүхдүүдийн дунд харшлын өвчлөл нэмэгдэж байна гэж яригдах болсон. Та мэргэжлийн хүний хувьд үүн дээр бодит мэдээлэл өгөөч?

- Бага насны хүүхдүүдийн дунд түгээмэл тохиолдож байгаа харшил нь мөөгөнцөр, хачигтай орчинд байснаас шууд шалтгаалж байна. Хүүхдүүд ихэвчлэн мөөгөнцөр, хачиг ихээр үржсэн шал хөндий булан тохой гээд бүхий л газраар явж байдаг. Ингээд явж байхдаа агаарт дэгдэж буй, нүдэнд үл харагдах мөөгөнцрийн спор, хачгаар амьсгалснаар харшилтай болох үндэс тавигддаг. Ингээд харшилтай болсны дараа харшлын гаралтай асмта, үрэвслүүд үүсэж байна. 

Тиймээс дотоод орчны цэвэрлэгээг маш сайн хийсний дараа хуурай, дулаан байлгах тал дээр анхаарах хэрэгтэй. Орчин үед үр дүн багатай уламжлалт цэвэрлэгээнээс илүү шал арчилгаа, хивс  цэвэрлэгээний олон шинэ бүтээгдэхүүн цахилгаан хэрэгсэлүүд бий болсон. Тэдгээрээр гэрээ цэвэрлээд, хивсээ долоо хоногтоо нэг удаа заавал гадаа гаргаж, наранд тавьж байх шаардлагатай.

Мөн гэртээ шавжны хор цацахаа багасгах хэрэгтэй. Хор хэтэрхий их хэрэглэж байгаагаас аутизм бас харшил үүсээд байна. 

- Орчин үед үр дүн багатай уламжлалт цэвэрлэгээнээс илүү шал арчилгаа, хивс  цэвэрлэгээний олон шинэ бүтээгдэхүүн цахилгаан хэрэгсэлүүд бий болсон. Энэ харшил буурахад нөлөөлж чадах уу?

- Чадна. Яагаад гэхээр Уламжлалт цэвэрлэгээ маань бидний хүсэж байгаа шиг үр дүнтэй цэвэрлэж чаддаггүй. Сүүлийн үед хивс, дрож, шал цэвэрлэгээний бактер, хачиг, мөөгөнцөрийг устгаж ариутгадаг олон дэвшилтэт бүтээгдэхүүнүүд бий болсон нь цэвэрлэгээ хийхэд маш хялбархан хэрнээ үр дүнтэй байна. Хивсэн дээр өнхөрч тоглодог, мөлхдөг бага насны хүүхдүүдтэй гэр бүл, цэцэрлэгүүд өдөр тутамдаа хэрэглэвэл ханиад томууны үед ч тустай.

- Хамгийн багадаа хэдэн настай хүүхдэд харшлын шинж тэмдгүүд илэрч байгаа вэ?

- Ерөөсөө дөнгөж төрөөд л харшлын шинж тэмдэг илрэх тохиолдол байна. Ээж нь жирэмсэн байхдаа дэндүү их чихэрлэг зүйл идэхээр хүүхэд нь жингийн илүүдэлтэй төрөөд хамраас нь шингэн нус, ус гоожоод л харшил эхэлж байна. 

- Хүүхдийн хувьд харшлын эмчилгээнд анхаарах зүйл юу байдаг вэ. Насанд хүрсэн хүн биш болохоор хүчтэй эм хэрэглэж болдоггүй биз дээ?

- Хүүхдийн хувьд эмийн эмчилгээ маш хязгаарлагдмал байдаг. Олон төрлийн эм, хүчтэй антибиотик хэрэглэж болдоггүй. Хүчтэй эм хэрэглэснээс хүүхдийн бие дэх бактерийн тэнцвэр алдагдах эрсдэлтэй. Хүүхдийн орчныг эрүүл байлгах, эрүүл, тэжээллэг хоол хүнс хэрэглэх, цэвэр агаарт гаргаж аль болох дархлааг нь дэмжиж байх ёстой.

Бие организмын дархлалын системийн гуравны хоёрыг хэвийн бактериуд бүрдүүлж байдаг.Тэдгээр бактерийн тэнцвэртэй байдал алдагдсан үед нөгөө мөөгөнцөр, хачиг биед ороод ирвэл байнгын харшил бий болно.

Ингээд эсүүд өөрийнхөө эд эсийг танихгүй эсрэг үйл ажиллагаа явуулаад эхэлдэг. Энэ үед хамраас байнга шингэн нус буюу ус гоожих, хамрын салст хөөж битүүрэх, арьсан дээгүүр тууралт гарах гэх мэт шинж тэмдэг илэрдэг. 

- Хүүхдийн эмчилгээнд олон төрлийн эм хязгаарлагдмал байдаг гэлээ. Тэгвэл хүүхдийн эмчилгээнд уламжлалт анагаах ухаан, эмийн эмчилгээ хоёрын аль нь илүү үр дүнтэй байна вэ?

- Эмчилгээг заавал мэргэжлийн эмчийн заавраар хийлгэх шаардлагатай. Тухайн хүүхэд харшлын ямар шатанд явж байна, гэр бүлдээ хэрэглэж  байгаа хоол хүнс, орчны ариун цэвэр нь ямар байна гэдгийг асууж байгаад таарсан эмчилгээг санал болгоно. Дан ганц эмээр харшлыг эмчлэх боломжгүй. Хамгийн гол нь зөв дэглэм барих нь чухал. 

 Дан ганц эмээр харшлыг эмчлэх боломжгүй. Хамгийн гол нь зөв дэглэм.

Зайлшгүй шаардлагаар антибиотик өгсөн бол дараа нь бактери өгөх ёстой. Эсүүдээс бүрдсэн бидний бие эсийнхээ тооноос ес дахин их бактеритай. Нийт бактериудын 30 хувь өвчин үүсгэдэг бол 20 хувь нь өвчин үүсгэгчдийг дарж байдаг. Үлдсэн 50 хувь нь аль төрлийн бактери идэвхтэй, тоо нь нэмэгдсэн байна тэрний талд ажилладаг. Тэгэхээр зөвхөн хүүхэд гэлтгүй хүн бүр бактериа байх ёстой хэмжээнд нь тэнцвэртэй байлгаснаар өвчлөхгүй байх боломжтой. Иргэд маань эрүүл мэндийн асуудал дээр маш зөв хандлага, үзэл бодолтой байх шаардлагатай байна.

Харшилтай болсон хүн хүчтэй гормон хэрэглэхгүй амьдралын зөв дадал хэвшилтэй байвал харшил эдгэнэ
 

- Та зөв үзэл бодолтой байх тухай их зөвлөлөө. Зөв үзэл бодол гэж яг юун тухай хэлээд байна вэ?

- Бидний биед агуулагдаж байгаа бактериудын 30 хувь нь өвчин үүсгэдэг талаар түрүүн хэлсэн. Түүнтэй адил бид өдөр тутамдаа бодож буй бодлуудын 30 хувь нь сөрөг бодлууд байдаг. Тэгвэл буруу бодлыг хэрхэн таньж мэдэх юм бэ? Өөрт тань таагүй мэдрэмж төрүүлж байгаа бодлууд бол буруу бодол. Үүнийгээ байнга хянаж, аль болох зөв сайхныг бодох хэрэгтэй. Буруу бодол давамгайлаад 50 хувьд хүрчих юм бол организм хямарч, эсүүдийн мэдээлэл буруу болсноор өвчлөл үүснэ. 

Бид бодлоо шүүж, хорьж байхгүй бол эс маань төөрөлдөөд бие организмд хэрэгтэй сайн бактериуд руугаа дайраад эхэлдэг. Ингээд л харшил үүсэх шалтгаан болж байгаа юм.  

- Ихэнх харшилтай хүмүүс харшил эдгэдэггүй өвчин гэж ярьдаг. Харшил эдгэх үү?

- Харшил эдгэдэг өвчин. Харшилтай болсон хүн хүчтэй гормон хэрэглэхгүй амьдралын зөв дадал хэвшилтэй байвал харшил эдгэнэ. Ер нь бол хүндрэх бололцоотой, амь насанд аюултай энэ өвчинд зөв эмчилгээ хийвэл эдгэнэ. 

Харшил эдгэдэг өвчин.

Олон нийтийн сүлжээгээр буруу, зөв нь үл мэдэгдэх маш их мэдээлэл явдаг болж. Иргэд маань фэйсбүүкээс мэдээлэл авч, өвчнөө эмчлэх гэж байгаад өөр нэг зүйлийн харшлыг бий болгож байна. Тэгэхээр мэргэжлийн эмчээс зөвлөгөө авч эмчилгээ хийлгэх хэрэгтэй. 

-Хэрэгтэй мэдээлэл, чухал зөвлөгөөнүүд өгсөн танд баярлалаа.