Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/08/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Дорноговь аймгийн Айраг суманд 10 айл үерт автжээ

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 8 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Дорноговь аймгийн Цомог -Айраг өртөө их хэмжээний бороо орсны улмаас үерт автжээ. Шөнийн 01:40 цагаас эхлэн орсон хүчтэй аадар бороо одоо ч үргэлжлэн орсоор байна.

ЗТХ-ийн сайд Ж.Бат-Эрдэнэ ослын газар дээр ажиллаж шуурхай удирдлагаар хангаж, үргэлжлэн орж байгаа бороо үерийн улмаас үүсч болзошгүй хүндрэлийг давахын тулд шаардлагатай техник хэрэгслийг татах болон урьдчилсан арга хэмжээг авч ажиллаж байгаа аж.

 

Сайдаар ахлуулсан Онцгой байдлын комисс хуралдаж эхэлжээ. Энэ үеэр "05:38 цагт Айраг өртөөний дарга шуурхай мэдээ өгч галт тэрэг замаас гарсан дуудлага ирсэн. 8 том хүн 3 хүүхэд хөнгөн бэртсэн эмнэлэгт хүргэсэн. 1 хүний хөл хугарсан бусад нь хөнгөн бэртэл авсан. 

Сум үерт өртөж 10 айл усанд автаж 2 айл тооно хүртлээ усанд автсан" гэсэн мэдээлийг өглөө гэж ЗТХ-ийн яамнаас мэдээллээ.

Зургууд: Үерийн улмаас Цомог -Айраг өртөөнд гарсан галт тэрэгний осол
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг