“Даншиг наадам – Хүрээ цам 2018” шашин соёлын наадам Хүй 7 худагт үргэлжилж байна.
Гандантэгчэнлин хийд, энэхүү арга хэмжээг хамтран зохион байгуулсаар 3 жил болж байна.
ШУА-ийн Түүх, археологийн хүрээлэнгийн захирал С.Чулуун “Манжийн үеийн баяр ёслолыг хийж уламжилж байгаа мэтээр ойлгодог бол Даншиг наадам нь Монголчууд Богд хаандаа өргөсөн баяр ёслол болон уламжилж ирсэн юм. 1630-аад оны үеэс Лигдэн хаан нас эцэслэснээс хойш Монгол орон хаангүй байсан. Тэр цаг үеэс хойш Монголын хаадыг Богд хаадууд орлож ирсэн. Богдод өргөх Даншиг наадам бол соёл, уламжлалыг тээж үргэлжлүүлэхээс гадна Монголчуудын нэгдэл, үндэсний эв нэгдлийг зангидаж ирсэн наадам юм. Монголчууд бусдын эрхшээлд байхдаа ч эвлэлдэн нэгдэж баяр ёслол хийж ирсэн. Тиймээс Манж чин улстай холбоогүй юм” гэж түүхэн тайлбар хүргэсэн юм.
НЭЭЛТ ҮЗЭХ:
“Даншиг наадам-Хүрээ цам 2018” шашин соёлын наадмын үеэр лам нарын дунд ном хаялцах, мэтгэлцэх, балин тосон урлалын тэмцээн зохиогддог ба цам харайх, маань татах, Соёмбот туг залах, шашны сүлд дуулал эгшиглүүлэх зэрэг олон сонирхолтой арга хэмжээнүүд болно. Мөн 256 хүчит бөх барилдан, их насны болон жороо морьд уралдах бөгөөд морьт харвааны тэмцээнийг зохион байгуулна. Өмнөх жилүүдийн адил мөргөлчид сүсэгтэн олон Очирваань бурхны их тахилга, Хүрээ цамын хуралд оролцож буян хураахын зэрэгцээ Гандантэгчэнлин хийдийн ховор нандин шүтээн үзвэрүүдийг мөн аялал жуулчлалын үзэсгэлэнг нэг дор үзэх боломжтой.
Даншиг наадмаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүлээн авна уу.
Гэрэл зургийг MPA.mn, Зураг дээр дарж томруулж үзэх боломжтой.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
39 СЭТГЭГДЭЛТЭЙ
|