2018/07/22
Америк доллар
МОНГОЛ БАНК:
2,461.66₮
B30
УЛААНБААТАР
24°
|
10°
B04
УЛААНБААТАР
25°
|
14°
B30
УЛААНБААТАР
26°
|
15°
14:00
S44
20°
15:00
S28
21°
16:00
S28
22°
17:00
S44
22°
18:00
S32
22°
19:00
S32
22°
20:00
S32
20°
21:00
S44
18°
22:00
S44
16°
23:00
S44
16°
00:00
S44
15°
01:00
S44
14°

ФОТО: Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын НАЧИН, ХАРЦАГА цол олголоо

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 12
iKon.MN
Гэрэл зургийг mpa.mn

Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга өнөөдөр зарлиг гаргаж, Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын хувьсгалын 97 жилийн ой, Ардчилсан хувьсгалын 29 жилийн ой, Үндэсний их баяр наадмын хүчит бөхийн барилдаанд тав давж начин цолны болзол хангасан, зургаа давж харцага цолны болзол хангасан бөхчүүдэд цол олголоо.

Ерөнхийлөгчийн зарлигийг Монгол Улсын Ерөнхийлөгчийн Тамгын газрын дарга З.Энхболд уншиж сонордуулсны дараа Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга Монгол Улсын начин, харцага цолны үнэмлэхийг нь гардуулж, энгэрийн тэмдгийг нь зүүж өглөө.

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын начин цолтой болсон бөхчүүд:

  1. Сүхбаатар аймгийн Асгат сумын харьяат, “Өрмөн уул” ХХК, “Жавхлант” дэвжээний бөх Баярсайханы Батжаргал
  2. Өмнөговь аймгийн Хүрмэн сумын харьяат, “Тавантолгой” ХК, Онцгой байдлын Ерөнхий газрын бөх Шоовдорын Дарханбат
  3. Говь-Алтай аймгийн Бугат сумын харьяат, “Хилчин” спорт хороо, “Хантайшир” дэвжээ, Хилийн цэргийн 0208-р ангийн бөх Цогбадрахын Бямба-Очир
  4. Булган аймгийн Гурванбулаг сумын харьяат, “Булган хангай” дэвжээ, “Сод монгол” групп, Зэвсэгт хүчний 034-р ангийн бөх Дашзэвэгийн Амаржаргал
  5. Хөвсгөл аймгийн Их-Уул сумын харьяат, ТЭЦ-4 ТӨХК, “Импрайлд Гоулд Майнинг” ХХК, “Сүлд” спорт хороо, Шүүхийн шийдвэрийн ерөнхий газрын 435-р ангийн бөх Батбаярын Даваа-Очир
  6. Баянхонгор аймгийн Заг сумын харьяат Дашдоржийн Цэрэнтогтох 

Монгол Улсын Ерөнхийлөгчийн зарлигаар Монгол Улсын харцага цолтой болсон бөхчүүд:

  1. Сүхбаатар аймгийн Онгон сумын харьяат, “Монгол шуудан” ХК, “Алдар” спорт хороо, Зэвсэгт хүчний 013-р ангийн бөх Шарын Мөнгөнбаатар
  2. Завхан аймгийн Отгон сумын харьяат, “Хаан даатгал” ХХК, “Даян” дэвжээ, Зэвсэгт хүчний 325-р ангийн бөх Төрмөнхийн Бэгзсүрэн
  3. Баянхонгор аймгийн Баянбулаг сумын харьяат, “Мөнхийн үсэг” групп, “Хүч” спорт хороо, “Их богд” дэвжээ, “Баянхонгор хөгжил” сангийн бөх Нацагсүрэнгийн Золбоо
ФОТО

Гэрэл зургийг mpa.mn

 

Эх сурвалж: President.mn

x