Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүн

А.Төгөлдөр, iKon.mn
2018 оны 7 сарын 12
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Иргэд наадамчин олондоо зориулан жил бүр уламжлал болгон толилуулдаг “Улаанбаатарын үдэш” рок, попын нэгдсэн тоглолт мөн “Хурд” хамтлагийн 25 жилийн ойн баярын тоглолт өчигдөр орой боллоо. 

Тоглолтод дуучин С.Сэрчмаа, “Чоно” хамтлаг, “Fire” хамтлаг, “Жонон” хамтлаг, амьд хөгжмийн “Аадар” хамтлаг болон “Хурд” хамтлагийн соло гитарчин, хөгжмийн зохиолч Д.Отгонбаярын багийн “Voice of Mongolia” шоуны шилдэг оролцогчид оролцож ая дуугаа өргөлөө. “Улаанбаатарын үдэш” цэнгүүний ёслолын буудлага Д.Сүхбаатарын талбайд эхэлж, наадамчин олныг баясгалаа. 

Хурд” хамтлаг нь анх 1987 онд Төмөр замын вагон депогийн ажилчин хэсэг залуусын дунд хөгжим сонирхогчийн хэмжээнд байгуулагдаж, уран бүтээлээ туурвиж эхэлсэн юм. Улмаар 1991 оны ардчилсан хувьсгал гарч уг хамтлагийн нэгдүгээр бүрэлдэхүүн тарснаар, тус бүрэлдэхүүнд тоглож байсан бөмбөрчин Д.Ганбаяр үлдэж 1993 оноос одоогийн бүрэлдэхүүнийг сонгон шалгаруулж, метал рок хөгжмийн төрлөөр уран бүтээлээ туурвисаар өнөөдрийг хүржээ.

Тус хамтлаг нь 6 гишүүнтэйгээр анхны “Хар салхи” бүрэн хэмжээний концертоо 1995 оны 3 сард Улсын Циркт амжилттай тоглосоноор, Монголын хөгжиж буй рок хөгжмийн түүхэнд цоо шинэ эрэлхийлэл, шинэ стиль хэв маягийг хүчтэйгээр нэвтрүүлж, Монголын ард түмнийг, тэр дундаа амьд хөгжим сонирхогч рокер залуусыг байлдан дагуулж байв.

Үндэсний их баяр наадмын үдшийн цэнгүүнээс хийсэн фото сурвалжилгыг сонирхуулж байна.


Гэрэл зургийг mpa.mn

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг