ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/11-НД НИЙТЛЭГДСЭН
ФОТО: Азарганы уралдааны ОНЦЛОХ агшнууд
iKon.MN
Тулгар төрийн 2227, Их Монгол Улсын 812, Ардын Хувьсгалын 97 жилийн ойн, Үндэсний Их баяр наадамд 201 азарга бүртгүүлснээс 153 хурдан хүлэг шандсаа сорилоо.
Азарганы уралдаанд
- Түрүү магнайд Төв аймгийн Угтаал сумын Б.Баттөрийн Бидэрт зэгэл бидэртэй азарга
- Аман хүзүүнд Монгол Улсын Тод манлай уяач Ононгийн Батбилэгийн зээрд халзан
- Айргийн гуравт Монгол Улсын Алдарт уяач Д.Баянбатын наран хонгор азарга,
- Айргийн дөрөвт Хэнтий аймгийн Баян-Овоо сумын харьяат сумын Алдарт уяач Нэргүйн Атарбаярын зээрд,
- Айргийн тавд Хөвсгөл аймгийн Цагаан-Уул сумын харьяат, аймгийн Алдарт уяач Доржпүрэвийн Ганхуягийн хээр хурдалж наадамчин олныг баясгалаа.
Түүнчлэн азарганы уралдааны үеэр нэг хүүхэд мориноос унасан ч бэртэл гэмтэлгүй байсан гэж Хурдан морины салбар хорооноос мэдээлсэн юм.
Ингээд та бүхэндээ азарганы уралдааны үеэр хийсэн фото сурвалжилгыг хүргэе.
ФОТО
Гэрэл зургийг mpa.mn
Анхааруулга
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглах хориотой ба зөвхөн зөвшилцсөн тохиолдолд эх сурвалжийг (ikon.mn) дурдах замаар ашиглах ёстойг анхаарна уу!
