Тулгар төрийн 2227 жил, Их Монгол Улс байгуулагдсаны 812 жил, Ардын хувьсгалын 97 жил, Үндэсний их баяр наадмын хурдан морины уралдаан хязаалан насны хурдан хүлгүүдийн уралдаанаар өчигдөр Хүй долоо худагт эхэлсэн билээ.
Хүй долоон худагт цагдаа, дотоодын цэргийн байгууллагын 1,151 алба хаагч уралдааны аюулгүй байдлыг хангаж, наадамчин олныг гэмт хэрэг, зөрчлөөс урьдчилан сэргийлэх үүргийг гүйцэтгэн ажиллаж байна.
Хүй долоо худагт болох хурдан морины уралдааны хуваарь:
7 дугаар сарын 11-нд
7 дугаар сарын 12-нд
Хурдан морины уралдаанаас гадна өнөөдөр 14.50-15.20 “Морьтон Монголчууд” морин спортын үзүүлэх тоглолт болно. Харин маргааш буюу 7 дугаар сарын 12-нд шүхрийн спортын буулт, 13-нд уяачдын наадам болох хуваарьтай байна.
Мөн хуушуурын 50 цэг, худалдаа үйлчилгээний төв ажиллаж, богино эргэлтийн автобус иргэдэд үйлчилж байгаа юм.
Бороотой сэрүүхэн байгаа тул шүхрээ авч, дулаан хувцаслаарай. Мөн Хүй 7 худагийн төв зам дагуу манан бууж 15 метрээс илүү зайд үзэгдэх орчин хязгаарлагджээ. Тухайлбал А, Г, Ү зөвшөөрлийн зогсоол руу салдаг уулзвараас эхлэн өтгөн манан буусан байх тул жолооч та бүхэн ойрын гэрлээ асааж, хөдөлгөөнд анхаарал болгоомжтой оролцохыг зөвлөж байна.
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!