Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/10-НД НИЙТЛЭГДСЭН

Х.Баттулга: Энэ далбаа үеийн үед хөх тэнгэртээ ихэмсэгээр намирч байх болно

С.Бадрал, iKon.mn
2018 оны 7 сарын 10
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг MPA.mn

-Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалаас бэлтгэсэн фото сурвалжлагыг хүргэж байна-

ВИДЕО БҮРЭН ЭХЭЭРЭЭ:

https://www.facebook.com/iKonNews/videos/878480642337505/?t=0

Д.Сүхбаатарын талбайд болсон хүндэтгэлийн ёслолыг Монгол Улсын Ерөнхийлөгч Х.Баттулга нээж, Улсын Их Хурлын дарга М.Энхболд, Ерөнхий сайд У.Хүрэлсүх болон УИХ, Засгийн газрын зарим гишүүн оролцсон юм.

"Бид нэгдэн нягтрах, урагшлан хөгжих эрмэлзэл, нэгэндээ хүч дэм өгөх, сэтгэл зүрхээ чангалж, урам авах үедээ энэ л тугийн дор нэгддэг"

Ерөнхийлөгч Монгол Улсын Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн ёслолын жагсаалыг нээж хэлсэн үгэндээ,

“Монголчууд аа,

Зэвсэгт хүчний дайчид аа, офицер, генералууд аа

Зочид оо,

Та бүхэнд Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг хүргэе.

Төрт ёсны гурван их бэлгэдэл нь эртнээс Төрийн далбаа, Төрийн сүлд, Төрийн дуулал байж ирсэн. Монголчууд бид төрт ёсны өнө эртний түүхтэй ард түмэн билээ. Азийн анхны төрт улсуудыг байгуулж явсан бидний өвөг дээдэс, домогт нүүдэлчид улсын туг далбаа, туг сүлдээ сүслэн дээдэлж, гүн хүндэтгэл үзүүлж ирсэн уламжлалтай билээ.

Энэ уламжлалыг орчин цагийн хандлага, соёлтой нийцүүлэн 2009 оноос албан ёсоор Төрийн далбааны өдрийг тэмдэглэх болсон. Монголчууд олон улс, тив, дэлхий, олимпийн тавцанд ялалтаа тунхаглан омогшиж бахархахдаа, улс орноо төлөөлөн дэлхийн өнцөг булан бүрт үүрэг гүйцэтгэхдээ, эх орноороо бахархаж, эх түүхээ хайрлахдаа алтан соёмбот далбааныхаа дор нэгддэг. Бид нэгдэн нягтрах, урагшлан хөгжих эрмэлзэл, нэгэндээ хүч дэм өгөх, сэтгэл зүрхээ чангалж, урам авах үедээ энэ л тугийн дор нэгддэг.

Энэ жилийн Төрийн далбааны өдрийн өмнөхөн “Орон нутгийн хамгаалалтын тухай хууль” батлагдлаа. Хуулиар иргэдийн эх орноо батлан хамгаалах үүргийн талаарх Үндсэн хуулийн заалт амьдралд бүрэн утгаараа хэрэгжих нөхцөл бүрдэж байгаа юм. Иргэн, хуулийн этгээд, төрийн байгууллагын орон нутгийн хамгаалалтын бүрэн эрх, чиг үүргийн уялдаа хангагдаж, батлан хамгаалах нэгдмэл тогтолцоо цогцоор хангагдах эрх зүйн үндэс бүрдлээ. Зэвсэгт хүчний албан хаагчид, Монгол Улсын иргэд та бүхэн эх орныхоо тусгаар тогтнол, бүрэн эрхт байдлыг хангахад өөр өөрсдийн хувь нэмрийг оруулж байгаа. Эх орон, тусгаар тогтнол бол иргэн бүрийн сэтгэлд оршиж, монгол хүн бүрийн зориг эрмэлзлээр дархлагддаг ариун нандин зүйл билээ. Үүнийг нэгтгэж, хийморьлож, дэрвэж байдаг алтан соёмбот Төрийн далбаа бол бидний хүндлэл, Монгол Улсын тусгаар тогтнолын илэрхийлэл юм. Энэ далбаа үеийн үед хөх тэнгэртээ ихэмсэгээр намирч байх болно.

Нийт монголчууддаа, Монгол оронд зочлон ирсэн анд нөхөд, жуулчдад Монгол Улсын Төрийн далбааны өдрийн мэндийг дахин дэвшүүлье.

Мөнх тэнгэрийн хүчин дор Монгол Улс бадран хөгжих болтугай.

Ура нөхөд өө” гэв.

Параданд 2,000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагаас 200 орчим эмэгтэй

10 дахь жилдээ тэмдэглэж байгаа Төрийн далбааны өдөрт зориулсан цэргийн жагсаалыг Зэвсэгт хүчний Жанжин штабын нэгдүгээр орлогч дарга, Улаанбаатар цэргийн хүрээний дарга, хошууч генерал Р.Сүхбат командаллаа.

Цэргийн ёслолын жагсаалд:

  • Зэвсэгт хүчний жанжин штабаас хоёр рот
  • Зэвсэгт хүчний Хуурай замын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас дөрвөн рот
  • Зэвсэгт хүчний агаарын цэргийн командлал, түүний харьяа ангиудаас хоёр рот
  • Үндэсний батлан хамгаалахын их сургуулиас гурван рот
  • Зэвсэгт хүчний анги, байгууллагаас таван рот
  • Хил хамгаалах Ерөнхий газраас нэг рот
  • Дотоодын цэргийн нэг рот
  • Онцгой байдлын Ерөнхий газраас хоёр рот
  • Цагдаагийн Ерөнхий газраас нэг рот
  • Шүүхийн шийдвэр гүйцэтгэх Ерөнхий газраас нэг рот
  • Хууль сахиулахын их сургуулиас гурван салбар
  • Улаанбаатар цэргийн хүрээний хүндэт харуул
  • Үлгэр жишээ үлээвэр найрал хөгжмийн бүрэлдэхүүн гээд нийт 2,000 гаруй цэргийн алба хаагч оролцож байгаагаас 200 орчим эмэгтэй цэргийн алба хаагч, 260 гаруй хугацаат албаны түрүүч байлдагч, 200 гаруй сонсогч цэргийн ёслолын жагсаалд оролцлоо.

Гэрэл зургийг mpa.mn

фото
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг