Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/04-НД НИЙТЛЭГДСЭН

ДАШТ: 1/4 шигшээд үлдэхийн төлөөх тоглолтууд ирэх баасан гарагт эхэлнэ

З.Санжаа, iKon.mn
2018 оны 7 сарын 4
iKon.MN

Хөлбөмбөгийн ДАШТ-ий 1/16 буюу хасагдах шатны тоглолтууд дуусч 1/8 шигшээд өрсөлдөх багуудын нэр эцсийн байдлаар тодорлоо. Шөвгийн 16-гийн эхний хэсэгт багтсан 8 багийн тоглолтын үр дүн бүгд үндсэн цагт шийдэгдсэн бол нөгөө хэсгийн Швед-Швейцараас бусад бүх тоглолт торгуулийн цохилтоор шийдэгдлээ.

Шилдэг 4-ийн төлөөх тоглолтууд Монголын цагаар ирэх баасан гарагийн 22 цагаас эхэлнэ. 

 

ikon.mn Nepkо компанитай хамтран зарласан уралдаанд үнэмлэхүй ялагч тодрох боломжгүй болсон хэдий ч өнөөдрийн байдлаар боломжит 24 багийг зөв таахаас 20 багийг зөв таагаад буй 3 хэрэглэгч, 19 багийг зөв таасан 24 хэрэглэгч... г.м байна. Тэмцээн дуусахад эдгээр хэрэглэгчдээс хамгийн олон баг зөв таасан цор ганц ялагчийг тодруулж Nepko компани шилдэг бүтээлээрээ урамшуулах болно.

Таны дэвшүүлсэн таамаглал нийт оролцогчдын аль хэсэгт эрэмблэгдэж байгааг харахыг хүсвэл Facebook, Twitter -р шейр хийсэн холбоосоороо орж үзнэ үү.