Уншиж байна ...
Зураг
Зураг
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/03-НД НИЙТЛЭГДСЭН

WE ARE RE/MAX – ӨНДРӨӨС ӨНДӨРТ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 7 сарын 3
Сурталчилгаа

RE/MAX Mongolia үл хөдлөх хөрөнгийн компани нь сар бүр мэдээллээ солилцох зорилгоор нийт RE/MAX ынхныхаа дунд WE ARE RE/MAX арга хэмжээг зохион байгуулдаг уламжлалтай бөгөөд энэ удаагийн арга хэмжээ Корпорэйт Конвеншн центрт Өндрөөс Өндөрт уриатайгаар амжилттай болж өнгөрлөө.

RE/MAX чууд одоогоор 100,000 гаруй орон сууцны мэдээллийг өөрийн сандаа багтаасан хамгийн олон үл хөдлөх хөрөнгийн мэдээллийн сантай, хамгийн олон зуучлалын агентуудтай, хамгийн олон оффистой цаашлаад хамгийн өндөр бүтээмжтэй ажилладаг үл хөдлөх хөрөнгийн компани болж чаджээ.

RE/MAX-ын агентууд 1 цагт 1 гүйлгээ хийж байна гэсэн статистик мэдээ байна. Үүний хамгийн том нууц нь бид технологийн хамгийн шилдэг программыг үйл ажиллагаандаа ашигладаг бөгөөд хамтран ажиллах реферрал систем биднийг илүү их нэгтгэж өгдөг. Хамгийн чухал зүйл нь багийн ажиллагаа. RE/MAX чууд хоорондоо үргэлж мэдээллээ солилцож, бие биенийгээ сонсож, бие биендээ тусалж бас шүүмжлэх үедээ шүүмжилж ажиллаж чаддаг.

Сар бүр оффисууд, агентуудын хооронд зохион байгуулагддаг WE ARE RE/MAX арга хэмжээ 2018 оны 6 сарын 28нд Corporate Hotel & Convention Centre-д өндөр бүтээмжтэй мэдлэгийн богц дүүрэн, хөгжилтэй болж өндөрлөлөө.

Үйл ажиллагааны эхэнд 2018 оны хагас жилийн тайланг Гүйцэтгэх захирал Б.Бүжинлхам танилцуулж, RE/MAX Mongolia бүсийн үйл ажиллагаа цаашдын чиг хандлага, ӨНДРӨӨС ӨНДӨРТ уриатай өөрчлөлт шинэчлэлтийн талаар танилцуулсан юм.

Үүний дараа олон улсад дагаж мөрддөг шалгуур үзүүлэлтээр RE/MAX Mongolia бүсийн хэмжээнд тэргүүлсэн 10 Топ Продюсер буюу шилдэг агент, реалторуудаа шалгарууллаа.

Бүсийн шилдэг 10 агентуудаар

  • RE/MAX VIP оффисын агент П.Батхүү
  • RE/MAX INFINITY оффисын агент Л.Энхзориг
  • RE/MAX INFINITY оффисын агент Д.Сүхгал
  • RE/MAX CENTRAL оффисын агент Б.Нолжирмаа
  • RE/MAX REALTY оффисын агент Э.Баттулга
  • RE/MAX BEST оффисын агент Ж.Түвшинзаяа
  • RE/MAX REALTY оффисын агент С.Батцэнгэл
  • RE/MAX SKY оффисын агент Ц.Данзанжамц
  • RE/MAX REALTY оффисын агент Б.Баярмаа
  • RE/MAX PARTNER оффисын агент Д.Мөнхжаргал нар бүсийн 450 гаруй агент дундаас шалгарлаа.
 

Агентууд реалторууд маань харилцагч бүрийг сэтгэл ханамжтай байлгаж, худалдагч болон худалдан авагч талыг эн тэнцүү төлөөлөн ажиллаж ёс зүйн хэм хэмжээг чандлан биелүүлэхээ амлаж ЭТИК – ЁС ЗҮЙН ТУГ-ийг гардан авдаг билээ.

Агент Панел хэлэлцүүлэгт бүсийн шилдэг агентуудаас оролцсон бөгөөд

  • RE/MAX INFINITY оффисын агент Л.Энхзориг
  • RE/MAX INFINITY оффисын агент Д.Сүхгал
  • RE/MAX REALTY оффисын агент С.Батцэнгэл
  • RE/MAX SKY оффисын агент Ц.Данзанжамц
  • RE/MAX PARTNER оффисын агент Д.Мөнхжаргал нар хойморт уригдаж өөрсдийн туршлага, ирээдүйн төлөвлөгөөнөөсөө хуваалцаж шинэ агентууддаа зөвлөмж зөвөлөгөө өгсөн сонирхолтой ярилцлагыг өрнүүллээ.

29 брокер оффисын 450 гаруй агентууд хамтдаа ажиллаж нэгэн баг болж нэгэн зорилгын төлөө нэгдэж чаддаг маань бидний хамгийн том давуу тал билээ.

БИД БИЕ БИЕНЭЭСЭЭ СУРАЛЦАЖ ХАМТДАА ХӨГЖСӨӨР

 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.