Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/07/02-НД НИЙТЛЭГДСЭН

2008 оны долоодугаар сарын 1-нд Монголд болсон аймшигт явдлын түүхэн зургууд

A.Жаргал
2018 оны 7 сарын 2
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Одоогоос яг 10 жилийн өмнө Монголын шинэ цагийн түүхэнд тод хараар бичигдсэн аймшигт үйл явдал Улаанбаатар хотын төв цэгт болсон билээ.

Тэр өдрийг нэхэн санавал, 2008 оны зургаадугаар сарын 30-ны өдөр болсон УИХ-ын тав дахь удаагийн сонгуулиас улбаатай эл хэрэг өрнөсөн байдаг. МАХН 41, АН 29, бусад нам дөрвөн суудал авсан тухай сонгуулийн санал хураалтын үр дүнг МАХН луйвардсан хэмээн үзэж, хүлээн зөвшөөрөхгүй байгаагаа АН, БНН, Иргэний нийгмийнхэн илэрхийлсэн. Улмаар долдугаар сарын 1-нд Б.Жаргалсайхан, Ж.Батзандан, О.Магнай нар хэвлэлийн бага хурал хийж, АН-ын дарга Ц.Элбэгдорж, БНН-ын дарга Б.Жаргалсайхан, Иргэний хөдлөгөөний намын Ж.Батзандан, О.Магнай нар ард түмнийг  шударга бус сонгуулийн үр дүнг эсэргүүцэхийг уриалж, төрд бухимдсан иргэд ч Схбаатарын талбайд үзэл бодлоо илэрхийлэхээр цуглаж эхэлсэн. 

Гэрэл зургийг mpa.mn

Цугласан иргэд МАХН-ын байрны гадаа очиж үг хэлж, уулзах шаардлага тавьсан ч тус намаас хэн ч гарч ирээгүйгээс гадна цагдаа нар намын байрыг хамгаалалтад авсан. Дотогш нэвтрэх гэсэн иргэдэд саад болсон цагдаа нарын хооронд маргаан үүсэж, бухимдсан хүмүүс чулуу шидэж, зодолдож, тайван байдлаар эхэлсэн жагсаал эцэстээ хүчирхийлэл, үймээн болж хувирсан билээ. Хөөрсөн иргэд цагдаа нартай мөргөлдөж, намын байр руу дайрч, МАХН-ын төв байр гэнэт шатаж эхэлснээр үймээн улам даамжирсан байдаг.  

Гэрэл зургийг mpa.mn

Улмаар Ерөнхийлөгч улс төрийн намуудын дарга нартай яаралтай уулзаж, 00:00 цагт онц байдал зарлах шийд гаргаж байв. Онц байдал зарласнаар армийн цэргүүд Улаанбаатар хотод орж ирж, долоодугаар сарын 1-2-нд шилжих шөнө жагсагчид руу байлдааны зэвсэг хэрэглэснээс дөрвөн хүн буудуулж, нэг хүн түймэрт өртөж нас барсан эмгэнэлт явдал болсон юм. Таван хүний амиар “Долоодугаар сарын 1-н” хэмээн түүхэнд хараар бичигдсэн энэ өдрийг гэрэл зургууд гэрчлэн үлдээжээ.

Түүхэн гэрэл зургууд: /mpa.mn 2008.07.01/
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг