“Монголын сайхан бүсгүй-2018” 15 дахь удаагийн уралдаан өчигдөр боллоо.
“Монголын сайхан бүсгүй-2018” наадмын ялагчаар Эрдэнэбаатарын Энхриймаа шалгарч, 999 сорьцтой мөнгөн титэм, 20 сая төгрөгийн мөнгөн шагналын эзэн боллоо.
“МОНГОЛЫН САЙХАН БҮСГҮЙ-2018” УРАЛДААНЫ ЕСӨН ЭРДЭНИЙН ӨРГӨМЖЛӨЛТ БҮСГҮЙЧҮҮД:
Номин эрдэнэ: М.Ариунжаргал
Тана эрдэнэ: Н.Тунгалагням
Ган эрдэнэ: Н.Бадмаараг
ТУСГАЙ ШАГНАЛ
Авьяаслаг сайхан бүсгүй: О.Олонбаяр
Оюунлаг сайхан бүсгүй: Э.Энхриймаа
Хүмүүнлэг сайхан бүсгүй: М.Цэвэлмаа
Төгсгөлийн шатанд шалгарсан 18 оролцогчийн хувьд 19-27 насны, мэргэжлийн дуучин, балетчин, мөн эмч, багш, хуульч, эрх зүйч, нягтлан бодогч, архитектор гээд төрөл бүрийн салбарт ирээдүйн боловсон хүчин болохоор бэлтгэгдэж буй оюутнууд байв.
Гэрэл зургийг mpa.mn
Хэвлэл мэдээллийн байгууллагууд (Телевиз, Радио, Social болон Вэб хуудаснууд) манай мэдээллийг аливаа хэлбэрээр бүрэн ба хэсэгчлэн авч ашиглахдаа эх сурвалжаа (ikon.mn) заавал дурдах ёстойг анхаарна уу!