Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

Очир төвд 13 настай охин амиа алдсан хэргийг прокурорт буцаах шийдвэр гаргалаа

А.Намуун, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn
эрэмбэлэх:   шинэ нь эхэнд хуучин нь эхэнд

18:13 2018/06/29

Баянзүрх дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүх Эрүүгийн хэрэг хянан шийдвэрлэх тухай хуулийн 33.3 дугаар зүйлийн 1.2-д “шүүх хуралдаанаар нөхөн гүйцэтгэх боломжгүй мөрдөн шалгах ажиллагааг хийлгэх” гэх үндэслэлээр Жавхлан, Амарболд нарт холбогдох эрүүгийн хэргийг мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр прокурорт буцаасан.

Шүүгдэгч нар хохирогчид архи уулган согтоож, согтуурсны улмаас биеэ хамгаалах чадваргүй байгааг далимдуулан хурьцал үйлдсэн, улмаар хохирогч нь архины цочмог хордлогын улмаас нас барсан үйл баримт тогтоогдсон.

Шүүгдэгч нарыг хохирогч архины цочмог хордлогын улмаас амь нас хохирсонд гэм буруутай эсэх талаар мөрдөн шалган ажиллагаа явуулаагүй, тэдний үйлдлийг Эрүүгийн хуулийн зохих зүйл, хэсгээр зүйлчлэн ирүүлээгүй тул мөрдөн шалгах ажиллагаа хийлгэхээр шүүх хэргийг буцаасан гэж Баянзүрх, Сүхбаатар, Чингэлтэй дүүргийн Эрүүгийн хэргийн анхан шатны шүүхийн Тамгын газраас мэдээллээ.

15:56 2018/06/29

Баянзүрх, Чингэлтэй, Сүхбаатар дүүргийн эрүүгийн хэргийн анхан шатны шүүхэд Очир төвд 13 настай охин амиа алдсан хэргийн шүүх хурал өнөөдөр хаалттай явагдаж байна. Шүүх хурлын танхимын гадаа Лантуун дохио ТББ болон "Холун хатны үрс" ТББ-ын залуучууд хүчирхийллийн эсрэг дуу хоолойгоо нэгтгэхээр иржээ.

Өнгөрсөн гуравдугаар сард шүүх хурал болсон хэргийг мөрдөн байцаалтад буцаасан юм. 

Талийгаачийн ээж "Хүнээ өмөөрч болно. Гэхдээ бусдын нялх үр хохирчихоод байхад ингэж муухай хандаж, нэр хүндэд нь халдаж болохгүй. Миний хүүхдэд өнөөдөр архичин мэтээр хандлаа. Яагаад энэ хүмүүс ийм цэвдэг байгаа юм бэ.

Өнөөдөр энд ирсэн өмгөөлөгч "шүүгдэгчээ өмөөрөх ёстой, ёс зүй" гээд яриад байж байгаа нь үнэндээ ичмээр байна. Яагаад миний хүүхдийг буруутгаад байгаа юм бэ" гэлээ.