Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/29-НД НИЙТЛЭГДСЭН

ТАНИЛЦ: ДАШТ-ий хасагдах шатанд өрсөлдөх 16 баг

З.Санжаа, iKon.mn
2018 оны 6 сарын 29
iKon.MN

Хөлбөмбөгийн ДАШТ-ий хэсгийн тоглолтууд өндөрлөж хасагдах шатанд өрсөлдөх 16 багийн нэр тодорхой боллоо. Энэ шатнаас эхлэн бүх тоглолт хож эсвэл гэртээ харь гэсэн зарчмаар явагдах бөгөөд үндсэн ба нэмэлт цагт оноо тэнцсэн тохиолдолд торгуулийн цохилтоор үр дүнг шийдэх тул гоолгүй/сонирхолгүй тоглолт гарахгүй. 

ikon.mn Nepko компанитай хамтран зарласан уралдаанд 7,109ш таамаглал ирсэнээс хэсгээс гарах 16 багийг зөв таасан хэрэглэгч олдсонгүй. Гэхдээ дүрэм ёсоор хэсгийн тоглолтоос финал хүртэл хамгийн олон багийг зөв таасан буюу дөхүүлсэн 1 хүн ялагч болох боломж хадгалагдаж буйг сануулая. 

 

Та хөлбөмбөгийн ДАШТ-ий тоглолтын хуваарийг тогтмол цагт авч байхыг хүсвэл ikon news мессенжерт fifa гэж бичиж бүртгүүлнэ үү.

Мөн тухайн өдрийн тоглолтын хуваарь, үр дүн буюу тооны харьцааг урьдчилан таамаглахыг хүсвэл ikon news мессенжерт game гэж бичнэ үү.