Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/22-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Б.Цэрэндоржийн гудамжны тохижилтын ажил үргэлжилж байна

Г.Номин, iKon.mn
2018 оны 6 сарын 22
iKon.MN
Зураг зураг
Гэрэл зургийг mpa.mn

Нийслэл Засаг дарга бөгөөд Улаанбаатар хотын Захирагч С.Батболд өнөөдөр Б.Цэрэндоржийн гудамж болон Сансарын жишиг гудамжны тохижилтын ажилтай танилцлаа.

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжийг хуучин хэвээр нь тохижуулж байна

Хичээнгүй сайд Б.Цэрэндоржийн гудамжинд газар доорх байгууламж барихаар төлөвлөж байсан ч иргэдийн эсэргүүцэлтэй тулгарсан тул өнгөрсөн сард барилгын хашааг буулгасан юм. Тус гудамжийг хотын даргын захирамжийн дагуу хуучин хэвээр нь тохижуулж байгаа юм.

Тохижилтийн ажлын хүрээнд гудамжид нийтдээ 900 мКв талбайд зүлэгжүүлэлт, өвөрмөц содон загвар бүхий цэцгийн мандал, гэрэлтүүлэг, орчин үеийн шийдэлтэй усан оргилуур, модны хэлбэржүүлэлт, инженерийн шугмийн шинэчлэл, найман төрлийн бүтээн байгуулалтын ажил хийгдэж байна.
Жишиг гудамж ургамлан хашлага, 150 машины зогсоолтой

Улаанбаатар хотын Захирагчийн Ажлын Албанаас Зүүн 4 замын уулзвараас Туул Жин Пангийн уулзвар хүртэлх 950 м гудамжийг ЖИШИГ ГУДАМЖ болгон тохижуулсан.

Тус гудамжны баруун талд том оврын 153 нарс мод, гэрлэн чимэглэл, 2,389 метр ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 939 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьсан байна. Мөн 4,284 м/кв газарт зүлэг тарьж, 155 м ургамлан хашлага тарьсан бол зүүн талын талбайд 22 нарс мод, 940 м/кв талбайд зүлэг, 453м ногоон байгууламжийн хамгаалалтын троссон хашлага, 81 ургамлан хашлага тарьж, 1423.8 м/кв сул шороон хөрс бүхий газрыг хатуу хучилттай болгож явган зам тавьж, 255 м/кв зам талбайг асфальтан хучилттай болгож, 150 автомашины зогсоол байгуулжээ.

Тохижилтын ажил хийхтэй холбогдуулан трассд орсон 32 ТҮЦ, нэг объектыг буулгах ажлыг нийслэл, дүүргийн газрын алба, БЗД-ийн цагдаагийн 2-р хэлтэс хамтран албадан нүүлгэж, инженерийн шугам сүлжээ шилжүүлэх, тохижилтын ажил хэвийн явагдах нөхцөлийг бүрдүүлж ажилласан байна.

 

Гэрэл зургийг mpa.mn