Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/18-НД НИЙТЛЭГДСЭН

Банк хоорондын сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээний “АВАРГЫН АЛТАН ЦОМ”-ын эзэн багаар 6 дахь удаагаа шалгарлаа

ikon.mn
2018 оны 6 сарын 18
iKon.MN
Зураг зураг

Монголбанк болон арилжааны банкуудын хооронд жил бүр уламжлал болгон зохион байгуулагддаг "БИД БАНКИР - 2018" сагсан бөмбөгийн аварга шалгаруулах тэмцээн 2018.06.14 - 06.17-ны өдрүүдэд Спортын төв ордонд амжилттай зохион байгуулагдаж өнгөрлөө.

Тэмцээнд эрэгтэй 11-н баг, эмэгтэй есөн багийн 300 орчим банкирууд оролцлоо. Мөн тус нөхөрсөг тэмцээн нь Улсын чанартай уралдаан тэмцээнээс ч өндөр чансаа бүхий тамирчдын хурд хүч, авхаалж самбаа, тэсвэр тэвчээр, бэлтгэл сургуулилалтыг шалгасан гал гарсан тоглолтуудаар дүүрэн тэмцээн болдог билээ. 

Энэхүү тэмцээнд ХХБанкны эрэгтэй, эмэгтэй шигшээ баг тамирчид амжилттай оролцож, нэг ч хожигдол хүлээлгүйгээр алтан медаль хүртээд зогсохгүй, “АВАРГЫН АЛТАН ЦОМ”-ын эзэд болсон бахдам амжилт үзүүллээ. 

Нийт тамирдаас оноо авалт, ур чадвараараа тэргүүлж Шилдэг эрэгтэй тоглогчоор ХХБанкны ажилтан Б.Золбаяр, Шилдэг эмэгтэй тоглогчоор ХХБанкны ажилтан Б.Болор-Эрдэнэ нар шалгарсан юм. 

Манай банкны баг тамирчдын хувьд сагсан бөмбөгийн аварга шалгаруулах “Банкир” тэмцээнд олон жил дараалан амжилттай оролцож байсан түүхтэй.

Амжилтуудаас дурдвал:

"АВАРГЫН АЛТАН ЦОМ"-ын эзэн багаар 6 удаа буюу 2010, 2011, 2012, 2013, 2014, 2018 онуудад шалгараад байна.

Эрэгтэй баг 

  • 2007 он – Хүрэл медаль;
  • 2001, 2012, 2013, 2015 он – Мөнгөн медаль;
  • 2006, 2008, 2010, 2011, 2014, 2018 он – Алтан медаль.

Эмэгтэй баг

  • 2001, 2002, 2007, 2016 он - Хүрэл медаль;
  • 2009, 2015 он – Мөнгөн медаль;
  • 2010, 2011, 2012, 2013, 2014, 2017, 2018 он – Алтан медаль.

БАГИЙН СПОРТЫГ ДЭМЖИГЧ ХУДАЛДАА ХӨГЖЛИЙН БАНК

Гэрэл зургууд:

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.