Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/14-НД НИЙТЛЭГДСЭН

ОУХМ Г.Хэрлэн Оргио брэндийн шинэ нүүр царай болжээ

СУРТАЛЧИЛГАА
2018 оны 6 сарын 14
Сурталчилгаа

Хоол тань эм байх болтугай гэсэн  eрөөлийг Монгол түмэндээ өргөн ажилладаг Оргио Монгол брэнд нь хэрэглэгчдийн таашаалд нийцсэн тахианы шив шинэхэн мах болон хиам, зайдас, элэгний нухаш зэрэг хүнсний бүтээгдэхүүнүүдээ эрүүл ахуйн өндөр стандартын дагуу үйлдвэрлэхдээ органик хүнсний нэмэгдэл ашиглан Монголынхоо хэрэглэгчдэд хүргэдэг онцлогтой билээ.

 

Их спортын хүндэт дэвжээн дээр залуу насны эрч хүч, хөлс хөдөлмөр, зориг зүтгэлээрээ Монголынхоо нэрийг дэлхийн тавцанд бахдуулан зүтгэж яваа жүдогийн ОУХМ Г.Хэрлэн маань манай компанийн хамт олны хүсэл зорилго, соёл имижийг бүрэн илэрхийлэн төлөөлж чадах эрхэм нэгэн хэмээн бид үзэж Оргио Монгол Брэндийнхээ 2018 оны нүүр царай, элч төлөөлөгчөөрөө сонгосон гэж Ажигана компанийн маркeтингийн ажилтан Очирхүү мэдээллээ. 

 
 

 

ikon.mn сайтын Редакцын бодлогын 6.1; 6.2; 6.3 –т дурдсан үндэслэлээр сэтгэгдэл бичих талбарыг хаасан болно.