Уншиж байна ...
ХУУЧИРСАН МЭДЭЭ: 2018/06/12-НД НИЙТЛЭГДСЭН

ФОТО: Нүүдэлчид дэлхийн соёлын эргэлтийг бий болгож байсныг илтгэх ОЛДВОРУУД

Б.Сувд, iKon.mn
2018 оны 6 сарын 12
iKon.MN
Зураг зураг

Монгол Улсын нутаг дэвсгэрээс олдсон ханын зураг бүхий анхны дурсгал болох Шороон бумбагар бунхант булшнаас олдсон өвөрмөц дурсгалуудыг танилцуулж байна.

Шороон Бумбагарын орчин тойрны археологийн дурсгалын хайгуул 2018 оны тавдугаар сарын 17-28-ыг хүртэл 10 хоногийн хугацаанд явагдаж, 250 орчим дурсгалыг шинээр нээсэн талаараа өчигдөр судалгааны багийнхан мэдээлсэн юм.

Хайгуулыг Шороон бумбагараас 12.5 км радиусын зайд археологийн шинжлэх ухааны арга зүйн дагуу явуулжээ. Олдворуудаас дурдвал, эртний 2 хэрэм, 1 шороон бумбагар, хүрлийн үеийн 46 дөрвөлжин булш, 31 хиргисүүр, Хүннү гүрний үеийн 180 гаруй булш, 60 орчим Монгол булш, 8 газраас хадны зураг, Түрэгийн үеийн нэг тахилын онгон, он цаг нь тодорхой бус 80 жижиг булш зэрэг багтана. Түүнчлэн өвөрмөц дүрслэл бүхий хүн чулуун хөшөөний хугархай болон Хятад бичээст хөшөөн хугархайг илрүүлэн баримтжуулж соёлын өвийн бүртгэл мэдээллийн санд авсан байна. 

Эдгээр дурсгалууд нь "Нүүдэлчид нутаг дэвсгэр дээрээ маш өргөн үйл ажиллагаа явуулж, дэлхийн соёлын эргэлтийг бий болгож, баруунаас зүүн рүү, дорноос өрнөд рүү дамжуулдаг байсныг илтгэж байна" хэмээн Судалгааны багийн ахлагч А.Очир хэлж байлаа.

Олдворуудын зургийг хүргэж байна:

Зураг дээр дарж томруулж үзнэ үү.

Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг
Зураг